Ө.Энхтүвшин нарыг байлцуулж, ёсзүйн асуудлыг хэлэлцэнэ
2019-10-16

 

Ёсзүйн дэд хороо хуралдлаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүдийн Ёсзүйн асуудлыг хэлэлцэхээр байв.  Шадар сайд Ө.Энхтүвшинг чуулганы  хуралдааны дэг зөрчиж, гишүүдийн карт сугалсан,  гишүүн Б.Пүрэвдоржийг Хуульзүйн байнгын хорооны хуралдааныг саатуулсантай дэд хорооны хуралдаанаар авч хэлэлцэх байлаа.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг УИХ-ын даргын аман  шийдвэрээр хэлэлцэх боломжгүй. Өөрсдөөс нь тайлбар, мэдээлэл авч байж асуудлыг хэлэлцэх ёстой” гэсэн горимын санал гаргалаа.  Горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

 

Дараагаар нь Мөн “Бид уучлахгүй” төрийн бус байгууллагын зүгээс М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлыг тавьсан. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Сарангэрэл нар  “Энэ асуудлыг гишүүдийг байлцуулж хэлэлцэх хэрэгтэй. Өөрсдийнх нь  саналыг сонсох хэрэгтэй” гэсэн байр суурийг хэлэв.  Дээрх нэр бүхий гурван гишүүн гадаадад  томилолттой яваа аж. Мөн уг асуудлаар ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн хэллээ.

 

Ийнхүү өнөөдрийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Hulgaich nar hezee ch hulgaichaa shiitgehgui. Bugd aalzni tor shig helhee holbootoi uchraas.
2019-10-16