Каталони: Эсэргүүцлийн ажиллагааны улмаас 125 хүн гэмтэж бэртжээ
2019-10-16

Мягмар болон лхагва гаригт болсон эсэргүүцлийн ажиллагааны улмаас 125 хүн гэмтэж бэртжээ. Каталонид 2017 онд болсон тусгаар тогтнолын талаарх санал асуулгыг зохион байгуулсан хэрэгт хамааралтай салан тусгаарлагч хөдөлгөөний удирдагчдад гаргасан тогтоолыг эсэргүүцэн Каталонд ийнхүү олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болсон байна.

 

ТАСС агентлагийн мэдээлснээр Барселонд нийтдээ 74 хүн эмнэлгийн тусламж авсан бол хууль сахиулах байгууллагын 72 ажилтан эсэргүүцлийн үеэр гэмтжээ.

 

Өнгөрсөн мягмар гаригийн үдэш эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч, оролцогчид бэхлэлт босгон, хогийн чингэлэг шатаан, цагдаагийнхан руу лонх, шил шидэж байсан гэнэ. 

 

Каталоны Засгийн газрын тэргүүн Ким Торра шуурхай хуралдаан зарлан хуралдуулж, асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

 

Энд дуулгахад, 10 дугаар сарын 14-нд Испанийн дээд шүүх тусгаар тогтнолын талаарх санал асуулга зохион байгуулахад оролцсон Каталоны улс төрчдийн хэргийг шүүж, тэднийг 13 хүртэлх жилээр хорих ялаар шийтгэсний дараа дээрх эсэргүүцлийн арга хэмжээ эхлэсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин