Ким Жон Уны баруунд өгсөн морьтой сануулга
2019-10-17

Лхагва гаригт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цагаан морь унан, анхны цаснаар улсынхаа хамгийн өндөр оргил, ариун дагшинд тооцогддог Пэктусан ууланд гарсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Түүний энэхүү аяллын гэрэл зургуудыг Хойд Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг нийтэлжээ.

 

Цахим мэдээллийн ашентлаг нийтлэлдээ “Тэрбээр Пэктусан ууланд гарсан нь Солонгосын хувьсгалын түүхэн дэх ихээхэн чухал агуу үйл явдал” хэмээн бичжээ.

 

 

Өмнө нь Ким Жон Ун улсынхаа хувьд чухал үйл явдал болохын өмнө ууланд гарч байсан нь нэг бус удаа бөгөөд энэ удаад оргил руу гарсан нь ямар утгатай талаар шинжээчид төрөл бүрийн байр суурь илэрхийлжээ. Тэдний зарим нь Пэктусан ууланд Ким Жон Ун гарсан нь барууны орнууд болон тэдгээрийн холбоотнуудад түгшүүрийн дохио өгч байж болох юм хэмээн үзсэн байна. 2017 онд тэрбээр Өмнөд Солонгостой харилцаа тогтоох талаар дурдсан илтгэлээ ард түмэндээ хандан тавихаас хэдхэн долоо хоногийн өмнө ууланд гарч байжээ.

 

Ким Жон Ун төрийн тэргүүний албан тушаалд байх хугацаандаа Пэктусан ууланд гурвантаа гарсан бөгөөд 2018 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хамт гарч байсан гэнэ.

 

Түүний энэ алхмын талаар Би Би Си агентлагийн Сөүл дэх сэтгүүлч Лора Бикер бичихдээ:

 

“Гэрэл зурагнаас харахад анхны цаснаас хойд солонгосчууд ариун дагшин гэж үздэг уулын оргил руу морь унан гарч байгаа нь төрийн тэргүүний дүр төрхийг өөр юу ч ийн илтгэхгүй мэт. Энэ нь Пэкту \Кимүүдийн эзэнт гүрнийг нэрлэдэг\ гүрний хүч, эрх мэдлийг дөвийлгөн харуулах гэсэн оролдлого байх. Гэхдээ улсын хэвлэлүүдээр нь гарч буй мэдээллүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эдгээр мэдээлэлд дурьдснаар ойрын үед“ дэлхий дахиныг гайхшруулах томоохон үйл ажиллагаа” болно гэдэг Ким Жон Уны ойрын хүрээллийнхэн итгэлтэй байгаа аж.  Өмнө нь Ким Жон Ун чухал шийдвэрүүдийг гаргахаас өмнө Пэктусан руу гардаг байлаа. Энэ удаад алсын тусгалтай пуужин болон цөмийн зэвсэг туршихаас түтгэлзэх амлалтаа эргэн харж болзошгүй хэмээн шинжээчид өгүүлж байнаАНУ-тай хийх хэлэлцээр мухардалд орсон, Дональд Трамп нэн тэргүүнд дотоодын улс төрийн асуудал болон олон улсын бусад асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Хойд Солонгосын тэргүүн уулын цэвэр агаар Трампын захиргааны анхаарлыг татах аргыг олоход туслана гэж найдаж байж магадгүй” хэмээн бичжээ.

 

Шинжээчдийн үзэж байгаагаар, Хойд Солонгос энэ оны эцэс хүртэл АНУ-д хэлэлцээрээ сэргээхэд нь хугацаа өгсөн. Өмнө нь Ким Жон Ун цөмийн хөтөлбөрийнхөө талаар ямар нэг арга хэмжээ авч эхлэхээс өмнө хориг арга хэмжээнүүдээ суллахыг Америкаас хэдэнтээ шаардаж байсан юм. Тиймээс энэ удаад ийнхүү уул руу гарсан нь дахин хэд хэдэн пуужин харваж Баруунд дарамт үзүүлэх цаг нь ирсэн гэж үзэж байж болох юм хэмээн шинжээчид таамаглаж байна.

 

Энд дуулгахад Пэктусан уул нь БНАСАУ, Хятадын хил дээр орших, 2744 метр өндөртэй галт уул юм. Энэ нь Солонгосын хойгийн хамгийн өндөр цэг бөгөөд БНАСАУ энэ уулыг “хувьсгалын ариун дагшин уул” хэмээн нэрийддэг аж.

 

Пэктусан уулын дүрс БНАСАУ-ын сүлдэн дээр дүрслэгдсэн байх бөгөөд Пэктусан уулан дээр Кочосон улсыг үндэслэгч эцэг Хванун тэнгэрээс бууж ирсэн гэдэг домогтой аж. Түүнчлэн Дэлхийн хоёрдугаар дайны үед, 1941 оны хоёрдугаар сард Ким Жон Уны эцэг Ким Ир Сен энд төрсөн гэж үздэг юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Гуравхан Кимийн дотор толгой нь эргэчихсэн Бямбасүрэн юм бичих хэрэггүй,нусан жур.
2020-04-27
Ким ир сэний төрсөн оныг худраа шаачихлаа
2019-10-19
Zochin:
80 аад оныхоос ганц гайгүй явж бгаан энэ хүн ш дээ
2019-10-18
Аав Ким Чин Ир төрсөн Өвөө(Ким Ир Сен) нь төрөөгүй 1941 онд. Зөв оруулж байгаарай мэдээлэл!!!
2019-10-17
ulaanbaatariin emegtei:
Yamar goy mori we.
2019-10-17
enend mori zohihgui yum.
2019-10-17
GOT:
Winter is coming
2019-10-17
сарнай:
ууланд ч гарч болохгүй аан улс орны иргд хэдэн саяаараа уул хаданд гар ч байдаг биздээ онош тогтоочиж байх шиг инээдтэй юм
2019-10-17
ee:
ene durakigee
2019-10-17