Сагсан бөмбөгчид түүхэн амжилт үзүүлэв
2019-10-17

 

Doha 2019 World Beach Games буюу Дэлхийн элсний спортын анхдугаар наадам Катарын нийслэл Дохад өндөрлөлөө. Тус наадамд Монгол Улсаас зөвхөн 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр эрэгтэй, эмэгтэй баг тамирчид эрхээ авч оролцсон юм.

 

Монголын эрэгтэй баг хасагдах шатанд чадварлаг бүрэлдэхүүнтэй Хятадын багийг 20:17 оноогоор хожоод, дараа нь ОХУ-ын багт 8:21 оноогоор хожигджээ. Улмаар Дэлхийн элсний спортын наадмын хүрэл медалийн төлөө Украинтай өрсөлдөв. Хэсгийн шатанд тэдэнд 15:17 оноогоор ялагдсан бол хамгийн чухал тулаанд манай залуус маш итгэлтэй тоглож 20:16 оноогоор хожив.

 

 

Ийнхүү Дэлхийн наадмаас хүрэл медалийг, тэр дундаа багийн спортын төрлөөр хүртсэн нь үнэхээр гайхамшигтай амжилт болж байна. С.Тулга, С.Төгсжаргал дасгалжуулагчтай, А.Ананд, А.Алтангэрэл, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ нартаа халуун баяр хүргэе.

 

 

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Сүртэй шдээ:
Хүрэл медаль урьд нь зөндөө л өвсан ш дээ
2019-10-18
Зочин:
Ёсолж сурцгаа чавганц ёсолж байгаа биш эрчүүд байна даа. Тэгэхдээ үнэхээр хичээж сайхан тоглосон.
2019-10-18
Huz:
Mundag
2019-10-17
Irgen:
Mash sain bna. Bayar hurgiye.
2019-10-17
Yostoi mundag. Heleh ug alga
2019-10-17
!!!:
Very GOOD
2019-10-17