Л.Сосорбарам дэлхийн залуучуудын аварга боллоо
2019-10-17

Энэ оны насанд хүрэгчдийн Азийн аварга болон Дюссельдорфын Гранд Сламаас мөнгөн медаль хүртэж, Европын нээлттэй тэмцээнд аваргалсан Баянхонгор аймгийн тамирчин, ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам залуучуудын дэлхийн аварга цол хүртлээ.

 

 

Л.Сосорбарам аваргын төлөө барилдаанд энэ оны Ази-Номхон далайн орнуудын залуучуудын аварга Тайваний Лин Шуан Шуг ялсан байна. Тэрбээр финалд хүрэх замдаа эхний тойрогт Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Германы Анника Вурфелийг нэмэлт цагт вазаригаар, хоёрын даваанд өсвөр үеийн Азийн хошой аварга, Азийн цомын аварга Узбекистаны Сита Кадамбоеваг 3:11 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө энэ оны Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Недерландын Наоми Ван Кревелийг торгуулиар яллаа.

 

Улмаар хагас шигшээд энэ оны Бразилийн “Их дуулга”-ын мөнгө, Бакугийн Гранд Сламын хүрэл, Пан америкийн насанд хүрэгчдийн аварга Бразилийн Ларисса Пиментаг нэмэлт цагт өмсөх мэхээр вазари үнэлгээ авч ялав.

Залуучуудын ДАШТ өчигдөр Марокко улсын Марракеш хотод эхэлсэн билээ.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Баяр хургэе. Улам их амжилт хусье
2019-10-17
NASH SAIN TEVCHEERTEI HULEETSTEI UHAALAG BARILDDAG OHIN BN LEE DEE
2019-10-17