НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр хэнийг сонгох вэ?
2019-10-17

 

МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит хурал Тусгаар тогтнолын ордонд эхэлж байна.  Ээлжит хурлаараа Ерөнхийлөгчөө сонгож, дүрмээ шинэчлэх юм.

 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сунгаанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Д.Гарамжав, Х.Булгантуяа нар өрсөлдөнө гэсэн бор шувуу нисч байгаа. НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн нэрийг намын дарга нь санал болгодог дүрэмтэй. Тиймээс өчигдөр тус намын Удирдах зөвлөл хуралдаж, НАМЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хэлэлцэж, тодруулсан байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны тэргүүнд нэр дэвшүүлэхээр болжээ.

 

Тиймээс бусад нь заалнаас нэрээ дэвшүүлэх магадлалтай юм. Хурлын төлөөлөгчдийн олонхийн санал авсан нэр дэвшигч НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдоно.

 

МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл  1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр,  1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн.  МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант, Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, "ММ" агентлагийн захирал, ТВ5 Телевизийн ерөнхий захирал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, Монгол Ардын Намын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад  2012  оноос өнөөг хүртэл  Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгогдон ажиллаж байгаа. 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилогдсон юм.

 

Заалнаас нэрээ дэвшүүлэн өрсөлдөх магадлалтай Сангийн сайд Х.Булгантуяа МАН-ын шилдэг, залуу боловсон хүчний нэг.  МУИС-ийн  Математик комьпютерийн сургуулийн хэрэглээний математикийн анги,  БНХАУ-ын  Дундад Хятадын Их сургуульд шилжин суралцаж,  эдийн засгийн ухааны бакалаврын зэрэг, АНУ-ын Ейлийн их сургууль (Yale University)-д  олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэг  тус тус хамгаалсан. Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй.  Зүүн Тимор, Палестин зэрэг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Дэлхийн банкны төслүүдэд төслийн зөвлөх, төслийн удирдагч,  “Оюутолгой” ХК-ийн  Инженерийн хэлтэст төслийн менежер, Бизнес, стратегийн хэлтэст бизнес стратегийн ахлах зөвлөх, 2012 оноос “Петровис”  ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, Монгол Ардын Намын Нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.  2016 оноос Сангийн дэд сайдаар томилогдсоныг олон нийт нүдээ олсон томилгоо гэж хүлээж авсан. Тэрбээр мэдлэг, ур чадвар, мэргэшлээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч .

 

НАМЭХ-ны энэ удаагийн хурлаар төлөөлөгчид намын тушаалыг дагах уу, нийгмийн талыг барьж сонголтоо хийх үү гэдэг үлдээд байна. НАМЭХ-ны ээлжит их хурал МАН-ын ардчилал, эв нэгдлийг ч басхүү харуулна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zaa:
Bulgantuyag jdu avsan gej namiihnan ni yaridag um bilee. Gehdee tuuniig ni il gargaagui bas petrovisiinhan ard tald ni baidag geltsdeg
2019-10-17
иргэн:
Ерөөсөө энэ намуудын дэргэдэх олон нийтийн байгууллагуудыг хориглох. татан буулгах хэрэгтэй. Ард түмнээ эр. эмээр нь. хөгшин залуугаар нь хувааж. талцуулж бна. Үүнийгхийгээгүй намыг өөрийг нь татан булга. Энэ бол Ерөнхийлөгчийн л хийх ёстой гол ажил
2019-10-17