Гэр хорооллын 44 мянган өрх ханан пийшинтэй байна
2019-10-17

Өнгөрсөн хоногт угаарын хийнд хордсон 15 өрхийн 42 иргэн яаралтай түргэн тусламжийн төвд хандсан байна. Тэдний нэг нь эмнэлэгт хэвтжээ. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өглөөний 06 цагийн байдлаар эмнэлэгт 5 том хүн, 2 хүүхэд нийтдээ 7 хүн хэвтэн эмчлүүлж байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Энэ 10 дугаар сарын 2-17-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын 180 удаагийн дуудлагаар 402 иргэн эмнэлгийн тусламж авчээ. Тэдний 160 нь хүүхэд, 237 нь насанд хүрэгчид байна. Нийтдээ 29 том хүн, 8 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

 

Сайжруулсан шахмал түлшний зөвлөгөө зөвлөмжийг төвийн зургаан дүүргийн гэр хорооллын өрхийн 95.9 хувьд нь хүргэсэн байна. Харин 10 993 өрхөд зөвлөгөө зөвлөмж хүрээгүй байна. Учир нь эзэнгүй, хаягандаа оршин суудаггүй, цахилгаан халаалтад шилжсэн, төвийн халаалтад шилжсэн, дахин төлөвлөлтөд орсон, шилжсэн гэх шалтгаанаар зөвлөгөө аваагүй аж.

 

Зөвлөмж хүргэсэн айлуудын 62924 нь монгол гэрт, 81250 өрх нь байшинд амьдардаг  байна. Хэрэглэдэг зуухаар нь ангилж үзвэл:

 

Төслийн зуухыг 46 733

Ердийн зуухыг 41 483

Ханан пийшинг 44 179

Нам даралтын зуухыг 15 652 өрх ашиглаж байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин