АНУ тэргүүтэй эвсэл Сири дэх зэвсгийн агуулахаа устгав
2019-10-17

АНУ тэргүүтэй олон улсын алан хядах ажиллагааны эсрэг эвслийн цэргүүдийг нутаг дэвсгэрээс гаргасны дараа эвслийн Агаарын цэргийн хүчин үлдэгдэл зэр зэвсгийг устгах зорилгоор зэвсгийн агуулахад агаараас цохилт өгчээ. Энэ талаар ажиллагааны штабын албан ёсны төлөөлөгч Майлс Кэггинс Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

 

"Эвслийн цэргийн албан хаагчид болон цэргийн үндсэн техникүүд бүс нутгийг орхин гарсны дараа 10 дугаар сарын 16-ны өдөр F-15E хоёр сөнөөгч онгоц зэвсгийн агуулахыг устгаж, тухайн объектыг цэргийн зориулалтаар ашиглах боломжгүй болгох зорилгоор төлөвлөсөн агаарын цохилтыг амжилттай хийж гүйцэтгэлээ" хэмээн тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Үүнээс өмнө тэрбээр эвслийн цэргүүд Ракка болон Табка хотуудыг лхагва гаригт орхин гарсан талаар мэдээлж байв.

 

2011 оноос дайны хөлд дарагдсан Сирид энх тайвныг тогтоох зорилготойгоор АНУ тэргүүтэй олон улсын эвсэл 2014 онд Сири рүү нэвтэрч байсан юм. 

 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин