С.Эрдэнэ: "Ачтан"-ы хүмүүсийг авчирч Баянголын эмнэлгийг самраад хаячихлаа
2019-10-17

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүд байсангүй. Тиймээс Эрүүл мэндийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганболд танилцуулсан юм. Дараагаар  нь хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

 

-Энэ хуулийн төсөл өнөөдөр батлагдаж байна. Хууль батлагдсанаар 7 төрлийн хавдрын эрт илрүүлгийн оношлогоо, үзлэг явагдана. Тэгэхээр аймаг, дүүргийн төвийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж хэрэгтэй байна. Тиймээс төсөв дээр шаардлагатай хөрөнгө мөнгийг оруулж өгөх хэрэгтэй. Энэ хууль хоёр жил орчим яригдаж өнөөдөр батлагдаж байна. Сангийн яам үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн О.Батнасан: 

 

-Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийх хэрэгтэй. Ховд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв дээр том төсөл хэрэгжиж байгаа. Баруун таван аймгийн иргэдийг оношлогоонд хамруулах төсөл. ЭМЯ үүнд сайн ажилласан. Энэ төв нээгдсэнээр хавдрын оношлогоог сайн хийнэ. Баруун таван аймгийнханд эдийн засгийн хэмнэлттэй ажил хийгдэж байгаа. Цаашдаа АХБ-ныхан эрүүл мэндийн салбарт том ажил хийх гэж байгаа юм билээ. Энэ ажилд Засгийн газар, ЭМЯ-ныхан нэлээд ач холбогдол өгч ажиллаасай гэж бодож байна хэмээв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Хавдрын өвчлөл дээр төрөөс үзүүлж байгаа тусламж дэмжлэг маш муу байна. Оношлогооноос эхлээд эмчилгээ үйлчилгээн дээр иргэд маш туйлдаж байна. Хавдартай холбоотой асуудал дээр ЭМЯ-ныхан юу хийж байна. Сүүлийн үед зонхилоод байгаа хаврын өвчний асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Иргэдэд хүрсэн зорилтууд чинь тодорхой биш байна. Хавдрын эмчилгээг эмчилдэг тоног төхөөрөмжийн хангамж маш муу байна. Эрүүл мэндийн салбарыг улстөржүүлдгээ боль. Баянгол дүүрэгт өөрийн гэсэн эмнэлэггүй байсныг амбулторижуулаад ирэхээд улстөржүүлээд байна. "Ачтан" гэдэг хувийн эмнэлгийн хүмүүсийг авчраад тавьчихсан. "Ачтан" эмнэлэг чинь дампуурч байгаа эмнэлэг юм билээ. Гэтэл бүхэл бүтэн 200 гаруй мянган иргэнд үйлчилдэг эмнэлгийг самраад хаячихлаа. ЭМЯ үүнд анхаарч ажиллаарай гэлээ. С.Эрдэнэ гишүүний асуултад "Эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийг авах саналаа хуульд өөрчлөлт оруулсан хүрээнд явуулсан. Эмнэлгийн барилгуудыг шинэчлэх шаардлага байгаа. Хавдрын эмчилгээ, оношлогоог эрүүл мэндийн даатгалд хамруулж, хөнгөвчлөх талаар журамласан. Орон нутагт хавдрын тасаг нээх, мэргэжилтэй боловсон хүчин ажиллуулахаар төлөвлөж байна. " хэмээн ажлын хэсэг хариулав.  УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Өнөөдөр НАМЭХ-ны ээлжит их хурал болж байгаа. Манай эмэгтэй гишүүд чөлөө авч оролцож байгаа учир гишүүд идэвхтэй оролцоотой. Мөн ОУПХ-ны, Валютын сангийн их хурал гээд гишүүд гадаадад томилолттой яваа учир гишүүд хуралдаандаа идэвхтэй оролцоорой хэмээн сануулав. 

 

Ингээд санал хураалт явуулахад Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн 84.6 хувийн саналаар Эрүүл мэндийн тухай хуулийг баталлаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Ш:
Эрүүл мэндийн сайд болохын тулд сэтгүүлчийн мэргэжил эзэмших хэрэгтэй.Сарангэрэл шиг
2019-10-24
zochin:
Sarangerel harin ch ashig sonirhliin zurchilgui ajlaa sain hiij yvaa gej haragddag shuu. Salbaraas ni hun tavihaar bugd tsus oirtson negen dee yum helj chaddaggui huviin emnelegtei humuus bdag.
2019-10-18
Иргэн:
Энэ сарангэрэл гэдэг эмэгтэйг сэтгуулчээр нь ажиллуулаачээ байнга л телевизээр сэтгуулч шиг гарч байх юм гэтэл эмнэлэгуудээр хунд суртал газар авч эмнэлэгийн уйлчилгээ гэж юм Шалдаа унаж хунийг эмчлэх ажил цалгардаж шаардлагатай эм материалаар дутагдаж ур огоож алга Болсон байна
2019-10-17