Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах санал хүргүүлэв
10-17

 

Ёсзүйн дэд хороо өчигдөр хуралдаж, "Бид уучлахгүй" төрийн бус байгууллагаас ирүүлсэн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат нарт холбогдох саналыг хэлэлцсэн. Дэд хорооны гишүүд холбогдох гурван гишүүдээс тайлбар сонсохоор болсон юм. Ёсзүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ үүнтэй холбогдуулан "Бид уучлахгүй" төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран мэдээлэл хийлээ. Иргэний нийгмийн төлөөлөл "УИХ-ын гишүүдийг АТГ шалгаж болдоггүй. УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг шалгуулах гэхээр ирц нь бүрддэгүй эсвэл хуулийн процесс нь буруу байдаг. Тиймээс бид хуульд өөрчлөлт оруулах саналыг шаардлагаар Хуульзүйн байнгын хороонд хүргүүлж байна" гэлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Бид хуулийн дагуу асуудалд хандаж байгаа. Ямар нэг улс төрийн зорилгогүй. Гишүүд өөрсөд рүүгээ дайраад байна гэж надад хэлж байна. Тийм зүйл байхгүй. УИХ-ын даргын захирамжаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал оруулахыг уламжиллаа" хэмээв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин