Трамп Талархлын баяраар "ажилгүй болж" мэдэх нь
2019-10-17

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импичментийг 11 дүгээр сарын сүүлээр, Талархлын баярын өдөр гэхэд зарлаж болзошгүй талаар СNN агентлаг мэдээллээ. 

Эх сурвалжийн дамжуулснаар, дээрх хугацаанд төлөөлөгчдийн танхим яллах дүгнэлтийг батлах аж. 

 

Конгрессын Дээд танхим дахь бүгд найрамдах намын олонхын тэргүүн Митчч Макконнелл намынхаа сенатчдад заавар зөвлөгөө өгсөн бөгөөд Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах явцын журмыг хэдийнэ тайлбарласан гэж эх сурвалж онцолжээ.

 

Эргэн сануулахад, Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих үедээ Зеленскийд шахалт үзүүлэхээр оролдож, ирэх оны сонгуульд өөрийнх нь гол өрсөлдөгч болох Жо Байдены хүүгийн эсрэг хэрэг үүсгэхээр шахсан гэсэн шуугиан АНУ-д өнгөрсөн сар дэгдсэн. Улмаар Ерөнхийлөгчийг Үндсэн хууль удаа дараа зөрчсөн хэмээн үзэж сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчийн импичментийг зарлахын тулд холбогдох мөрдөн шалгалтуудыг өнгөрсөн сард эхлүүлсэн юм.

 

Трамп огцрох уу?

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин