Ажиллах хүчний квот зардаг компаниудыг зарлалаа
2019-10-17

Монгол Улсаас 2019 онд 22 улсын 372 гадаадын иргэнийг албадан гаргажээ. Тухайн иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчилтэй байсан аж.

 

Засгийн газар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор гадаадаас ажиллах хүч авах квот олгодог. Гэвч байгууллагууд квотоор оруулж ирсэн хүмүүсээ өөр салбарт ажиллуулсан зөрчил нэлээн гарч байгааг ГИХГ-ын дарга Д.Мөрөн онцолж байна. Зам барилга дээр гадаадаас ажиллах хүчний зөвшөөрөл аваад оруулж ирсэн хүмүүсээ махны үйлдвэрт ажиллуулж буй зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, Зам барилгын салбарын зөвшөөрлөөр ажиллах хүч оруулж ирсэн “ӨВ ЭКО МИЙТ” ХХК, “Энх эрдэнэ мөнх” ХХК, НКВ интернэшнл компаниуд ажилчдаа махны үйлдвэрт ажиллуулж байсан нь илэрчээ.

 

Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж буй “ӨВ ЭКО МИЙТ” ХХК махны үйлдвэрт 92 хятад иргэн ажиллаж байгаагийн ихэнх нь эмэгтэйчүүд байсан аж. Тэд зам барилгын салбарт ажиллах зөвшөөрөлтэй ч махны үйлдвэрт ажиллаж байжээ.

 

Тиймээс махны үйлдвэрүүдэд ажиллаж байсан БНХАУ-ын 113 иргэний оршин суух зөвшөөрлийг цуцалж, албадан гаргасан байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин