АНУ: Агаарын цэргийн хүчний сайдаар 68 настай бизнес хатагтай тодров

img

 

Америкийн Конгресс АНУ-ын Агаарын цэргийн хүчний сайдын албан тушаалд Барбара Барреттыг томилсон талаар ВВС агентлаг дамжууллаа. Түүнийг энэ албан тушаалд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп санал болгожээ. 

 

Ингэснээр Баррет өнгөрсөн хавар өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгсөн Хезер Уилсоны оронд очих юм. Хезер Уилсонд Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг санал болгож байсан ч тэрбээр ийнхүү сайн дураараа ажлаа өгсөн аж. 

 

Барбара Барретт өдгөө  68 настай, өмнө нь банк, бизнесийн салбарт ажиллаж байсны дээр Финлянд дахь АНУ-ын элчин сайдаар ажиллаж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ