Ч.Хүрэлбаатар: "Саарал жагсаалт"-д орох эрсдэл байна
2019-10-17

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд төсвийн төслийг танилцуулав. Засгийн газар 2020 оны улсын төсвийн хэлэлцүүлэг энэ долоо хоногоос эхэлнэ.  Ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оноос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг   -2.1 их наяд буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар тооцжээ. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

 

-Сүүлийн жилүүдэд гаднаас зээл авч төсвийн алдагдлаа бууруулахгүй болж байгаа нь сайн. Төсвийн алдагдлаа бууруулах боломж байгаа гэж бодож байна. Бид цаашдаа зарлагаа энэ байдлаар дийлэхгүй болов уу. Зарлага жил бүр өсч байна. Зарлагын реформ хийх чиглэлд Засгийн газар ямар бодлого барьж байна вэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-Бид хэрэгцээ, шаардлага, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг харж байгаад энэ жилийн төсвөө боловсруулан оруулж ирсэн. 2020 онд эрсдэл их байгаа. Хамгийн том нь Хятад, АНУ хоорондын худалдааны дайн. Монголд "саарал жагсаалт"-д орох эрсдэл, өвөлжилтийн байдал байна. Энэ бүгдийг тооцсон. Зарлагын реформыг цаашдаа тууштай хийнэ. Үүний тулд төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэхэд онцгой анхаарна. Төсвийн жилийн онцлогийг цахим, үр дүнтэй ил тод байх орчныг бүрдүүлнэ. Төрийн үзүүлж болох бүх үйлчилгээг цахимд шилжүүлнэ. 

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Эдийн засгийн хямралыг давах бодлогын нэг нь зарлагын реформ. Машин техникийн хөдөлгөөнд хязгаарлалт хийхэд шатахууны хэмнэлт гарна. Төрийн байгууллагыг лед гэрэлтэй болгоход цахилгааны хэмнэлт гарна. Төрийн биш үндэсний хэмжээнд урсгал зардлын реформ хийх хэрэгтэй. Саарал жагсаалтад ороход гарч болох эрсдэл бий. Зээлжих зэрэглэл, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт дээр хүндрэл үүснэ. Гэхдээ энд зөв мэдээлэл хэрэгтэй байна. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-"Саарал жагсаалт"-ын шийдвэр Парисын цагаар баасан гаригийн 18:00 цагт зарлагдана. "Саарал жагсаалт"-д Монгол Улс нэг удаа ороод гарсан. 2008 онд батлагдсан Татварын өршөөлийн хуулиас үүдэж орсон. Одоо Ил тодын хуультай холбогдож асуудал үүссэн. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэ нь Ил тодын хуультай холбоотой. Мөн санхүүгийн хувьд олон төрлийн асуудал гарсан. Хөгжлийн банкны асуудал. "Саарал жагсаалт"-д байна уу, үгүй юу бид өөрсдийн ажлаа зөв хийх ёстой. 

Шинэ хөрөнгө оруулалттай холбоотой зарлуудыг улсын төсөвт нэмж тусгасан. 

 

Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхлэх юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Баттулга новш хойд солонгосоос ажилчин оруулж цомийн зэвсгээр олон улсын терроризмыг хииж бгаа улсыг улмаар дэмжиж бн гээд саарал хоригт орлоо наадах хогоосоо салаач млн хориотой оростой их найзлаад
2019-10-17
Зайлаа зайл:
Муу лицензын луйварчин.
2019-10-17
Үнэн үг:
Саарал жагсаалтад орох эрсэл байна биш орчихоод байгаа юм бишүү. Засаг барьсан нөхдүүд төсвийн зарлагаа янз бүрийн шалтгаанаар тайлбарлаж нэмдэг нөгөөдүүл нь зардал нэмлээ гээд л хашгираад байдаг өөрсдөө засгийн эрхэнд гарахаараа мөн л зардлаа нэмдэг түрүүн нь нэмж байсан нөхдүүд сөрөг хүч болохоороо зардал нэмлээ гээд л хашгирч эхэлдэг ийм уйваагүй байдлаас Монголчууд хэзээ салах юм бэ. Улс орны хувь заяаны асуудалд бодитой хандаж болдоггүй юм уу.
2019-10-17