Олон нийтийн газар бие зассан цагдааг ажлаас нь халжээ
2019-10-17

Цагдаагийн албан хаагч олон нийтийн газар бие засч буй зураг олон нийтийн сүлжээнд тавигдаж, багагүй шүүмжийг хүртсэн. Албан хаагчийн энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, түүнийг ажлаас нь халсан байна. Мөн олон нийтийн газар бие зассан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулиар торгууль оноож буйг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.

 

 

Тэрбээр  “ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсээс энэ мэдээллийг шалгаж, цагдаагийн ахлах ахлагч Сүхбаатар болохыг тогтоосон. Тэрбээр ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт олон нийтийн газар бие засч, цагдаагийн албан хаагчийн ёсзүйн дүрэм болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн. Цагдаагийн албан хаагчийн нэр хүндэд харшилсан ийм үйлдэл гаргасанд харамсаж байна” гэв. Мөн албан хаагчийн гаргасан ёсзүйгүй энэ үйлдэлд иргэдээс уучлал хүслээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Yahaaraa haldag um be arai hatuu yu
2019-10-17