Х.Булгантуяа: Надад хүсэл эрмэлзэл, боловсрол, туршлага ч байгаа
2019-10-17

Гэрэл зургийг MPA.mn

 

МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны их хурал болж байна. НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн нэрийг дүрмийн дагуу нэр дэвшүүлсэн. Харин заалнаас Сангийн дэд сайд Х.Булгантуяа нэр дэвшээд байгаа. Эдүгээ НАМЭХ-ны Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт үргэлжилж байгаа юм. Нэр дэвшигч Х.Булгантуяа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-НАМЭХ-ны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна. Өөртөө хэр итгэлтэй байна вэ?

 

-Мэдээж, өрсөлдөөнд орж байгаа тул өөртөө итгэлтэй байна. МАН өнөөдөр эрх барьж байгаа том хүчин. Энэ хурлаас МАН ардчилалтай байна уу, залуу үеэ дэмжиж байна уу гэдэг нь харагдана гэж нэрээ дэвшүүлсэн. Би намын сонгуульт ажлыг 10 гаруй жил хийсэн. Энэ том хамт олон ихийг бүтээж чадна. МАН-ын дэргэдэх НАМЭХ-нд залуусын орон зай байна уу, үгүй юу гэдгийг харуулна. Намын залуусаа дэмжиж, намын бодлого гэж хайрцаглагдах уу, өөрийн үзэл бодлоороо сонголтоо хийх үү гэдгийг харж байна.

 

-Өрсөлдөгчөө хэр дүгнэж байна вэ?

 

-Засгийн газрын гишүүн нэг эмэгтэй байгаа. Бид зургаан сарын дараа УИХ-ын сонгуульд оролцоно. Хүн ярихаасаа илүү нийгэмд бодлого хүсч байгаа. Би Сангийн дэд сайдыг 3 жил хийлээ, олон улсын байгууллагад, хувийн байгууллагад ажиллаж байлаа. Намын бодлогын ажил хийж байлаа. Би бодлогоор нэрээ дэвшүүлсэн.  Мэдээж, өөрийнхөө ээж шиг настай хүнтэй туршлагаараа өрсөлдөх хэцүү. Гэхдээ надад хүсэл эрмэлзэл, мэдлэг, боловсрол, туршлага ч гэсэн дутахааргүй байна гэж өөрийгөө үнэлж, мөрийн хөтөлбөрөө чуулганы төлөөлөгчдөд тавьж, өрсөлдөж байна. 

 

-Хуралдаанаас харахад ардчилал хэр байна вэ?

 

-Өмнө нь 5-6 хүн орж ирдэг байсан. Энэ удаад ганцхан нэр оруулж ирлээ. Тиймээс ардчилал бараг байхгүй байна уу даа  гэж харж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
үсчин:
Энэ ёстой хүмүүжилгүй . нахальный хүүхэн юм байналээ.
2019-10-20
Z:
Yalagdaj sur..Munkhchuluun shig..
2019-10-18
Une tsene:
Ene emegteid uuriin gesen une tsene alga, barin tavin zah zuhaas n tseejilsen bolovsrol bga bh, yumni uchrig sain ologui shal tuuhii bj uuriguu magtsan darga hiih durtai Mongol zaluuchudin neg bna, tamiin togoond busadtaiga adilhan bolson bolj gej haragdaj bna.
2019-10-18
зочин:
Х Булгантуяа Ээж шигээ хүнд нам тавиулалаа ш дээ ойчсон хүүхэд уйлдаггүй юм.
2019-10-18
Ehkmaa:
Дэд сайд Х.Булгантуяаг дэмжиж байлаа....
2019-10-18
Зочин:
Ардын намаас энэ залуучууд явах хэрэгтэй дарга нь бух юмыг хайрцаглаж байна шуу дээ хотын дарга яалаа 2020 онд будаа болно доо харж л байя даа
2019-10-17
шинэ залуу хүнээ дэмжихгүй юмааа
2019-10-17
no
2019-10-17
Зочин:
Булгантуяаг дэмжиж бна
2019-10-17
Энэ ганц Х.Булгантуяа гэдэг хувь хүний асуудал биш. Х.Булгантуяатай хамт өөрчлөлт шинэчлэл, бодлого мэдлэг, шинэ эрч хүч, нүүр царай нэр дэвшиж байгаа нь чухал бөгөөд дэмжүүштэй. Хуучин, цаг нөхцөөсөн, хов хутгаж даргад долигносон нүүр царайгаар МАН цаашдаа явахгүй.
2019-10-17
no
Зочин:
Булгантуяаг дэмжиж бна
Zochin:
САЙН БАЙНА ҮНЭХЭЭР БОЛОВСРОЛТОЙ МУНДАГ ЭМЭГТЭЙ МАН ИЙМ ЗАЛУУ ХҮМҮҮСЭЭ ЯАГААД ДЭМЖИЖ БОЛДОГГҮЙ ЮМ. ШИНЭЧИЛЭГДЭХ ДУРГҮЙ НАМ ЮМ ДАА
2019-10-17
Ehkmaa:
Дэд сайд Х.Булгантуяаг дэмжиж байлаа....