ОХУ: Амьтны эрхтний генийг өөрчилж, хүнд шилжүүлэн суулгана
2019-10-17

 

 

Ойрын жилүүдэд Орост хүмүүст эрхтэн шилжүүлэн суулгахад генетикийн аргаар өөрчилсөн амьтдын эрхтнүүдийг ашиглахаар болсон талаар Известия мэдээллээ. 

 

Энэ төсөлд Москвагийн физик-техникийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд Хятадын эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа юм байна. 

 

Эхний ээлжинд гахайн генийг өөрчлөх ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд амьтдад хүний генийг суулгаснаар хүний бие организмд бүрэн тохирох боломжтой гэж эрдэмтэд үзжээ.

 

Одоогоор төслийн багийнхан 10 гахайны генийг нь өөрчилсөн, тэдгээрийг шинэ эм бэлдмэл туршихад ашиглахаар төлөвлөж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин