Хавдрын атлас: Хавдар үүсгэдэг ТАВАН том шалтгаан
2019-10-18

 

Америкийн хавдар судлалын нийгэмлэг хавдар дэлхий даяар хэрхэн тархсныг харуулах “Хавдрын атлас”-ын гурав дахь дугаарыг нийтлэжээ. 


Статистикаас харахад, хавдар дэлхийн 91 оронд 70 наснаас өмнө нас барах анхдагч болон хоёрдогч шалтгаан болдог байна. Улмаар 2040 он гэхэд хавдрын тохиолдол дэлхий даяар 60 хувь нэмэгдэнэ гэж судлаачид таамагласны дээр хавдар өвчин үүсэх үндсэн шалтгаануудыг нэрлэжээ. 


Тамхи татах 


Тамхи татах нь хавдрын улмаас нас барах эрсдлүүд дундаас хамгийн өндөр эрсдэлд тооцогддог байна. 2017 онд дэлхий даяар хавдрын улмаас нас барсан 2,3 сая тохиолдлын үндсэн шалтгаан нь тамхи байсан бөгөөд энэ нь хавдраар нас барсан нийт тохиолдлуудын 24 хувийг эзлэж байгаа аж. Дэлхий даяар тамхидалттай тэмцэх тухай хууль тогтоомж гарч, эрхзүйн орчин улам бүр хөгжсөөр байгаа ч 1,1 тэрбум тамхичин байдаг гэсэн судалгаа бий. 

 

Бактер, вирус


Дэлхий даяар хавдрын шинэ тохиолдлуудын 15 хувь нь халдварын вирусээс үүддэг гэнэ. Орлогын түвшин өндөр орнуудад вирус, бактерийн улмаас хавдраар өвчилсөн хүмүүс нийт хавдраар өвчлөгсдийн 4 хувийг эзлэдэг бол Африкийн орнуудад энэ үзүүлэлт 50 хувиас давдаг аж. Эрдэмтдийн анхааруулснаар, Helicobacter pylori, хүний папиллом вирус, В гепатитын вирус мөн С гепатитын вирусууд хамгийн өндөр эрсдэлтэй байдаг гэнэ. 


Таргалалт 


Илүүдэл жин 13 төрлийн хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. 2012 оны тоон мэдээллээс харахад дэлхий даяар насанд хүрэгчдийн дунд шинээр хавдар өвчин үүссэн нийт тохиолдлуудын 3,6 хувь нь илүүдэл жингээс үүдэлтэй байжээ. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар илүүдэл жинтэй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд 2016 оны судалгаагаар 18 болон түүнээс дээш насны эрчүүдийн 39 хувь, эмэгтэйчүүдийн 40 хувь, 5-18 насны хөвгүүдийн 27 хувь, охидын 24 хувь нь илүүдэл жинтэй байжээ. 


Согтууруулах ундаа 


Дэлхий даяар хавдрын улмаас нас барах тохиолдлуудын 4,2 хувь нь согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй байдаг бөгөөд улс орон бүрт энэ статистик харилцан адилгүй байдаг аж. 


Агаарын бохирдол 


Агаарын бохирдлын улмаас жил бүр 500 мянга орчим хүн уушгины хавдраар нас барахын дээр олон сая хүн энэ шалтгааны улмаас өөр төрлийн өвчнүүд тусдаг аж.  Агаарын бохирдлын түвшин бага болон дунд орлоготой, хурдацтай хөгжиж буй орнуудад өндөр байдаг гэнэ. 


Бусад тоон мэдээллүүд  


“Хавдрын атлас”-ын гурав дахь хэвлэлтэд хамгийн түгээмэл хавдрын оношуудтай холбоотой тоон мэдээллүүдийг ч мөн багтаажээ. 


“Хавдрын атлас”-д мэдээлснээр, жил бүр 270 мянга орчим хүүхэд хавдар өвчинтэй гэж оношлогддог байна. Эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүн хавдар хамгийн түгээмэл байдаг бөгөөд энэ чиг хандлага хэвээр үргэлжилвэл ирэх 50 жилд дэлхий даяар 44 сая эмэгтэй энэ өвчнөөр өвдөнө гэж шинжээчид таамаглажээ.

 

Хүн амыг эрт үзлэгт хамруулж, урьдчилан сэргийлэх тарилга хийснээр 2069 он гэхэд умайн хүзүүн хавдрын 13 сая тохиолдлоос сэргийлэх боломжтой гэнэ. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бясалгал залбирал ганц нэг Христийн сүм зааж бгаа стрессгүй байх нь
2023-01-17
b:
тийм шүү, илрүүлэхээс сэргийлэх нь илүү чухал
2019-10-18
Хятадаас хүнсний бараагаа импортлохгүй байх, харин хойд хөршөөсөө бүх хүнсний бүтээгдхүүнээ импортловол хавдарын өвчлөл зохих хэмжээгээр буурна гэж бодож байна.....
2019-10-18
Зочин:
Манай УИХын гишүүд Бүх аймагийг СТ.ходоодны дурантай болгоод хавдарыг ялчихна гэж бодохын энэ бол зүгээр сэтгэлийн хөөрлөөр хийж байгаа ажил.Хавдарын эс томорсон хойноо Томографд харагдахаас жижиг үедээ хэзээ ч харагдахгүй Монголчууд дээр өгүүлсэн 5 шалгаанд өртөхгүй үед Хавдар тусах эрсдэлгүй болно.Монголчуудын сэтгэхүйг өөрчлөхөөс ажилаа эхлэх хэрэгтэй Таргалалт тамхилалт бэлгийн замбараагүй ажил хэтэрхий залуужаад байгаа Дунд сургуулийн сурагчид жингийн илүүдэл архи тамхины хэрэглээ маш их байгаа Эндээсээ хавдар улам залуужих хандлагатай Бүх аймаг СТ аппараттай боллоо гээд зөвхөн илрүүлэх төдий Өвдсөн хүн яахав гэдэг нь үндсэн асуудал Яавал өвдөхгүй байх вэ гэдэгт УИХ анхаарлаа хандуулахаас Аппарат л байвал хавдаргүй болчих юм шиг бодоод байх нь туйлын буруу
2019-10-18
b:
тийм шүү, илрүүлэхээс сэргийлэх нь илүү чухал