Япон: Шинэ хаанд зориулсан ёслолын жагсаалыг хойшлуулав
2019-10-17

 

Шинэ хаан Нарухито хаан ширээнд заларсантай холбоотойгоор энэ сарын 22-нд зохион байгуулахаар төлөвлөсөн парадыг хойшлуулжээ. Ийнхүү хойшлуулах болсон шалтгаан нь тус улсыг дайрсан Хагибис хар салхины үр дагавартай холбоотой гэж NHК мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, парадыг 11 дүгээр сарын 10-нд зохион байгуулахаар болсон байна.

 

Дашрамд дуулгахад, Япон улсад 77 хүний амь насыг авч одсон Хагибис хар салхины хор уршгийг арилгах, эрэн хайх аврах ажиллагаа өнөө хэр үргэлжилж байгаа юм. Хагибис хар салхи өнгөрсөн бямба гаригт Японы гол нутгуудаар дайрч, Хоншю арлын Номхон далайн эргээр өнгөрсөн байна. 

 

Эргэн сануулахад, Нарухито энэ оны тавдугаар сарын нэгэнд хаан ширээнд заларсан. Харин хаан ширээнд заларсантай холбоотой гол ёслолын ажиллагаануудыг 10 дугаар сарын 22 болон 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин