Иргэдийн наадмын шигшээ тоглолт болно
2019-10-18

Бүх нийтийн шатар, гүйлт, дугуйн уралдаан болон Иргэдийн спортын VIII их наадмын шигшээ тоглолтуудыг зохион байгуулах талаар Нийслэлийн спортын хорооноос мэдээллээ.

 

Иргэдийн дунд бүх нийтийн гүйлт, дугуйн парад болон дугуйн тэмцээнийг аравдугаар сарын 19-ний 09:00-15:00 цагт Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто зам дээр зохион байгуулна. Гүйлтийн болон дугуйн спорт сонирхогч иргэд өргөнөөр оролцох боломжтой. Бүртгэлийг нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод бүртгэнэ.

 

Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд шатрын спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, оюутан залуус, иргэдийн чөлөөт цагийг оюунлаг орчинд өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулах, шатарчдын ур чадвар туршлагыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор нас насны ангиллаар шатрын тэмцээнийг аравдугаар сарын 20-21-нд Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд зохион байгуулна.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин