Трамп: “Исламын улс”-ыг бүрэн хяналтанд орууллаа 
2019-10-18

“Исламын улс” алан хядах байгууллагыг бүрэн хяналтанд оруулсан талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. 


“Исламын улс хяналтанд орсон, бид алан хядагчдыг үргэлжлүүлэн барьсаар байна ” хэмээн тэрбээр Техас мужид сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 


Өмнө нь тэрбээр Сири дэх Туркийн ажиллагаа явуулж буй бүсэд Исламын улсын дайчид хяналтанд орсон гэдгийг онцолж байсан бөгөөд Сирийн талаарх Америк-Туркийн хэлэлцээрийн үр дүнгийн талаар ярихдаа Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган, курдууд, АНУ-ын Ерөнхийлөгч Майкл Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нар талархал илэрхийлжээ. 


“Ойрхи Дорнодод бидний хувьд маш сайн өдөр байлаа. Турк, Сири төдийгүй олон сая хүний амийг хөнөөж мэдэх энэхүү аймшигт дайнд татагдан оролцож болзошгүй байсан бүхий л орнуудын соёл иргэншлийн ашиг сонирхолд нийцүүлэн хэлэлцээрийг бид хийж чадсан” хэмээн Трамп мэдэгджээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Майкл Пенс болон Туркийн төрийн тэргүүн Тайип Эрдоган нараар ахлуулсан Америк, Туркийн төлөөлөгчдийн хэлэлцээр Бештеп мужид болж, 2 цаг 40 минут үргэлжилсэн байна. Америкийн төлөөлөгчид Туркийг Сири дэх цэргийн ажиллагаагаа зогсоохыг ятгахаар ирсэн нь энэ юм. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын туслах Роберт О’Брайен, Сирийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Жеймс Жеффри нар багтжээ. 


Хэлэлцээрийн дүнгээр Турк улс Сирид явуулж буй цэргийн ажиллагаагаа 120 цаг зогсоохыг зөвшөөрсөн бөгөөд Турк Сирийн хил дээр аюулгүй байдлын бүс байгуулахаар АНУ, Турк улс тохиролцсон байна.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин