Дэлхийн хамгийн "харгис" шоронг хаана
2019-10-18

 

Нью-Йоркийн хотын зөвлөл Райкерс арал дээрх хорих газрын цогцолборыг татан буулгах шийдвэр гаргажээ. 

 

Энэ хорих газарт олон тооны зөрчил байнга гарч байсан нь дээрх шийдвэрт нөлөөлсөн байна. Райкерс  шорон дэлхийн хамгийн том засан хүмүүжүүлэх газарт тооцогддог бөгөөд 10 мянган хоригдлын багтаамжтай аж. 

 

Хорих газрыг татан буулгахад 9 тэрбум доллар төсөвлөж, 2026 он гэхэд хорих газрын цогцолборыг бүрэн хаахаар төлөвлөжээ. 

 

Райкерс шорон дэлхийн хамгийн аймшигтай, харгис шоронгуудын нэг гэдгээрээ алдартай. Хорих газрын харгалзагчид болон хоригдлуудын дарамтыг тэвчээгүйн улмаас энд хоригдлууд  амиа хорлодог талаарх мэдээлэл байнга гардаг юм. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
bi:
"Death race" болдог шорон байна ш дээ хаха
2019-10-23