Франц: 9/11 -тэй адил халдлага үйлдэх гэж байсан этгээдийг баривчилжээ
2019-10-18

2001 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төв рүү халдсан алан хядах ажиллагаатай ижил халдлагыг зохион байгуулахаар төлөвлөж байсан сэжигтнийг Францын хууль сахиулагчид баривчилсанг талаар тус улсын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер мэдэгдснийг France Info дамжууллаа. 

 

Сайдын мэдэгдснээр, "9/11 үйл явдлыг дуурайх" гэсэн сэжигтэн онгоц барьцаалахаар төлөвлөж байсан бөгөөд түүнийг өнгөрсөн сард баривчилжээ. Ийнхүү сэжигтнийг баривчилснаар 2013 оноос хойш алан хядах ажиллагаа үйлдэхээс урьдчилан таслан зогсоосон 60 дахь тохиолдол гэдгийг Кастанер цохон тэмдэглэсэн байна. 

 

Эх сурвалжуудын мэдээлснээр, сэжигтэн нь О-де-Сенд амьдардаг, Францын 30 настай иргэн байсан гэнэ. 

 

Эргэн сануулахад, 2001 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр алан хядагчид хоёр онгоц барьцаалан Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг мөргөсөн юм. Мөн алан хядагчдын барьцаалсан өөр нэгэн онгоц Вашингтон дахь Батлан хамгаалах яамны баруун жигүүрийг  мөргөсөн бол алан хядагчид барьцаалсан дөрөв дэх онгоц Пенсильвани мужийн Питтсбург хотын орчимд сүйрсэн.  Одоогоос 18 жилийн тэртээ болсон энэхүү аймшигт алан хядлагын улмиаас Нью-Йорк хотноо 2749, Вашингтонд 189, Пенсильванид 44 хүн амиа алджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин