Ц.Нямдорж: Дуртай нь өмгөөлөл хийж, хүний мөнгө саадаг боллоо
10-18

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсны дараагаар гишүүд горимын санал хэлэв. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Өмгөөллийн байгууллагыг цэгцэлмээр байна. Энэ хуулийн төсөл нь хэлэлцээд хагас жил боллоо. Ардын намын мөрийн хөтөлбөрт Өмгөөллийн бие даасан хууль батална гээд заачихсан. Өмгөөлөгч нар хэтэрхий замбараагүй болсон байна. Хуульзүйн хувьд учир зүйг нь олж цэгцэлмээр байна. Өмгөөлөгчийн гар хөл асар их явж байна. Дуртай болгон нь өмгөөлөл хийж, хүний мөнгө саадаг боллоо. Хариуцлага тооцох ямар ч бололцоогүй" хэмээв. 

 

Ингээд гишүүдийг санал хэлсний дараагаар УИХ-ын дарга "Өмгөөллийн хууль, Эрүүгийн хууль эхний нэг, хоёрдугаар асуудал байгаа" гэдгийг онцоллоо. 

 

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иршэн:
Мөнгөтэй нь шүүгч прокурор хийж хүний хувь заяагаа тоглодог болсон
2019-10-21
Хаха:
танай яамныхан тендер будлиулж тендер 2 удаа худлаа өндөр босго зохиож компаниудыг зохиомлоор унагаж байгаад сүүлдээ тендерт нь оролцож байгаагүй компанитай шууд гэрээ хийсэн. Уг нь хуулиндаа хялбаршуулсан тендер олон нийтэд зарлах ёстой. Зарлаагүй тендер.гов.мн дээр байхгүй. Хятадруу 3 н хүн чинь цуг явж байгааг, хятадад цуг явж байгаа бичлэгтэйн архидаж байгаа бичлэгтэй нь удахгүй ил болгоноо .Та тендерээр мөнгө хийдэг ажилд оролцсонуу. Мөд зариг сайт танаас асууна биз.
2019-10-20