Төрийн алба хааж байсан хүмүүс хоёр жилийн хугацаанд өмгөөлөл хийхгүй
2019-10-18

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийг хэлэлцэв. Энэ хуулиар өмгөөлөгчийн эрх үүрэг, эрхзүйг зохицуулахаас гадна иргэн хүн өөрийгөө өмгөөлж болох заалтыг тусгажээ. Мөн төрийн алба хааж байсан, шүүх, прокурор, цагдаагаар ажиллаж байсан хүн хоёр жилийн хугацаанд өмгөөлөлийн ажил хийхгүй. Тэр дундаа нотариат, шүүх, прокуророор ажиллаж байгаад ёсзүйн асуудлаар ажлаас халагдсан бол өмгөөллийн шалтгалт өгөхгүй аж. Үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн, өмгөөлөгчтэйгөө маргаан гаргасан, олон улсын терроримзтэй холбоотой асуудлаар нууцыг задалж болох гэнэ. Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг Монголын өмгөөлөгчийн холбоо өгөх аж. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Дараагаар нь Өмгөөллийн хуулийн батлах санал хураалт явуулав. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувийн саналаар Өмгөөллийн хуулийг баталлаа. Мөн дагаж мөрдөх хуулийг баталсан юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин