Сурагч охины үхлээс үүдэн сургуульд хүрэх замыг аюулгүй болгохыг шаардан иргэд нэгджээ
2019-10-18

ОХУ-ын Саратов хотод есөн настай сурагч охин сургуульдаа хүрэх замдаа амь насаа алдсан хэрэг Орос даяар шуугиан тарьсны дээр, энэ эмгэнэлт хэргээс сургамж авсан иргэд орон нутгийн захиргаанаас сургууль хүртэлх замыг аюулгүй болгохыг шаардан нэгдэж эхэлжээ. 

 

Тодруулбал, Оросын "ВКонтакте" олон нийтийн сүлжээнд #ДойтиДоШколы /сургуульруугаа хүрэх/ нэртэй уриалга гаргасан бөгөөд энэ уриалгад Воронеж, Красноярск, Санкт-Петербург, Екатеринбург, Казань, Челябинск зэрэг Оросын 14 хот нэгдсэн байна. Уриалгад нэгдсэн хүн бүр олон нийтийн сүлжээнд хүүхдүүд сургуульруугаа явах аюултай замын талаар мэдээлж, зургийг нь хавсаргахыг зөвлөжээ.  Аюултай газар бүр дээр орон нутгийн захиргаанаас бодитой арга хэмжээ авахыг иргэдийн зүгээс шаардах юм байна.

 

Сурагчдыг золгүй явдлаас хамгаалах зорилготой энэхүү хөдөлгөөнд өдөр ирэх тусам хүмүүс олноор нэгдэж байгааг "Лайф" мэдээлжээ.

 

Энд дуулгахад, 10 дугаар сарын 09-ний өдөр Саратов хотод есөн настай Лиза гэх охин сургуульдаа хүрэх замдаа ор сураггүй алга болсон байна. Охиныг хайхаар олон мянган оршин суугч нэгдэн, өдөр шөнөгүй хайсан ч 10 дугаар сарын 11-нд гаражаас охины цогцосыг олжээ. Удалгүй охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэн 35 настай эрийг баривчилсан бөгөөд тэрбээр өмнө нь хүчин, бага насны хүүхдийг хүчирхийлсэн, хулгайн хэргээр ял шийтгэл эдлэж байсан гэнэ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-17