Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийг баталлаа
2019-10-18

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын хоорондын Биологийн  олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь" төсөлтэй холбогдуулан Онцгай албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг оруулж ирсэн байна. Байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гарсныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. 

 

Тиймээс Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин