Дуучин Б.Амархүүг энэ сарын 29-нд шүүнэ
2019-10-18

Дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадаа машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлсэн билээ. Хан-Уул дүүргийн шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан юм.

 

Дээрх хэрэгтэй холбогдуулан прокурорын байгууллагаас дуучин Б.Амархүүд эрүүгийн хуулийн 20.7.1 дүгээр зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан 2019 оны аравдугаар сарын 29-ны өдрийн 14:00 цагт хийхээр товлосон байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шоронд л сууж гарах хэрэгтэй хар тамхинаас гарж байвал шоронд2.3жил суух юу ч бишдээ
2019-10-21
Зочин:
Хайран залуу хар тамхинд орж там руу тонилохын дохио ирж байна. Сэтгэлийнх нь чин зориг мэдэж дээ...
2019-10-19