Самсунг дэлгэцэн дээрээ далд камертай утас гаргана
10-18

 

Самсунг компани нүүрэн тал нь бүхэлдээ дэлгэц, энэхүү дэлгэцэн дор далд селфи камер бүхий ухаалаг гар утас гаргахаар төлөвлөжээ. Шинэ утсыг ирэх онд гаргахаар зэхэж байгаа талаар Вести мэдээллээ. 

 

Одоогоор шинэ утасны техникийн асуудлуудыг шийдэх тал дээр ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал ийм төхөөрөмжийн OLED хавтан камерын мэдрэгч дээр тусах гэрлийг хугалах бөгөөд энэ нь чанаргүй дүрс авахад нөлөөлж байгаа гэнэ. 

 

Энэ хүндрэлийг Самсунг компанийн инженерүүд ойрын үед даван туулахаар төлөвлөж байгаа бөгөөд гэрлийн хугарлыг маш бага түвшинд хүргэх алгоримт боловсруулж байгаа аж. 

 

Анхны цувралыг ирэх оны 10 дугаар сард гаргахаар төлөвлөж байна. Төлөвлөгөө ёсоор борлуулалт өндөр байвал сард 30 мянган шинэ утас үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин