Шаргаморьтод гал гарчээ
10-18

Шаргаморьтын Ойн сургуульд ѳнѳѳдѳр 11:00 цагийн үед гал гарсан байна. Галын улмаас айлуудын зуслангийн хашаа шатсан байна. Тус газарт амьдардаг иргэн хашааныхаа өвсийг шатааж, гал алдсан бололтой. Онцгойгийнхон шуурхай ажиллаж, галыг унтраажээ.  

 


ИРГЭДИЙН АНХААРАЛД:


Иргэн та ѳѳрийн эзэмшлийн газартаа хашаа хамгаалалтыг байгуулахдаа орц гарцны асуудлыг сайтар тооцоолон бүрэн шийдэх хэрэгтэй. Энэ нь гэнэтийн аюул ослын үед таны болоод бусдын эд хѳрѳнгѳ цаашлаад амь насыг аврах боломж юм.


Иргэн та хашааныхаа үхмэл шар ѳвсийг шатаахгүй байхыг анхаарна уу! Хавар ба Намрын улиралд газар хуурай, салхи ихтэй байдаг тул та нэг л гал алдвал асар их эрсдэлийг дагуулж байдаг.

Shuud.mn
Сонин хачин
Тэнэг хүүрнүүд вэ хаширдаггүй
2019-10-19
Ийм эргүү иргэн гэх тэнэгийг хаширтал нь торгооч. Эсвэл шоронд хийгээч
2019-10-18