Туркмен: Ерөнхийлөгчийн номыг "түгээн дэлгэрүүлэхээр" тэмцээн зохион байгуулжээ
2019-10-18

Туркменистаны цэргийн сургуульд Ерөнхийлөгчийн номыг "хэн сайн мэдэх" сэдэвт уралдаан зохион байгуулжээ. 

 

Тус улсын Батлан хамгаалах яамны цэргийн сургуулийн сонсогчдод хоёр сарын дотор Ерөнхийлөгч Бердымухамедовын "Аз жаргалын шувуухай" номыг уншин, сайтар ойлгох даалгавар өгсөн байна. 

 

Улмаар 10 дугаар сарын 14-ний өдөр номыг хэр сайн мэдэж байгаа талаар цахим сорил авч, ялагчдыг шагнажээ. 

 

Туркменистаны Батлан хамгаалах яамны мэдээлснээр энэ сургуульд дээрх тэмцээнийг тогтмол зохион байгуулахаар болсны дээр суралцагчид төдийгүй багш нарыг татан оролцуулна гэдгийг онцолсон байна. 

 

"Аз жаргалын шувуухай" нэртэй роман нь Ерөнхийлөгчийн эцэг Мяликгулы Бердымухамедовын хүүхэд насны тухай өгүүлэх бөгөөд 2013 онд хэвлэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ улсыг бид элдвээр л хэлдэг гэтэл хөл дээрээ бүрэн босчлоо шүү.Улсаа авч явах ухаан ч олон янз юм даа
2019-10-20
UNEKHEER JINKHENE LALAR GEDEG CHINI L ENE BAYKH DAA
2019-10-19
зочин:
Энэ УИХын ЖДҮгээр бөлдөгдүүлсэн хэдэн гишүүн бол өөрсдөө шоронд орохгүйн тулд ийм юм байтугайг ч хүлээн зөвшөөрнө шүү. Сэрцгээ. болгоомжлогтун?!?
2019-10-19
иргэн:
Манайхан ийм болохыг хүсэж байна уу
2019-10-19
иргэн:
Ийм тэнэг Ерөнхийлөгч сөнөтүгэй
2019-10-19
Стан улсууд бол Стаакууд
2019-10-19
Чааваас:
Үүнийг харсан манай улстөрчид ерөнхийлөгч-хаан болох юмсан гэж мөрөөддөг л байх даа
2019-10-19
Jonhuu iim bolgoh sanaatai
2019-10-18
Za HO NOGOO TA NARYN HUSEED BAIGAA ERONKHIILOGCHIIN ZASAGLAL CHINI ENE SHU DEE!!!!!!!!!!! HA HA HA. TER NOGOO ERONHIILOGCH SALTAANDAA HEDEN USTEI BILEE HA HA HA. HAIRT ERONHIILOGCHYNHOO TOLOO ..... NUS NI HURTEL GOYO NOGOO.... BAAS NI HURTEL SENGENSEN SAIHAN UNERTEI....
2019-10-18
энэ солиот далд ороосой
2019-10-18
Стан улсууд бол Стаакууд