Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд
2019-10-19

Британийн угсаа залгамжлагч ханхүү Уильям, Харри нар эцгийнхээ адилаар энгийн гэр бүлээс гаралтай бүсгүйчүүдийг заяаны ханиараа сонгоход дэлхий даяар тэдний хайрын түүх, хуримын сониныг сонсож байлаа. Гэхдээ тэд л язгууртан угсааны бүсгүйчүүдтэй дэр нэгтгэсэн юм биш, дэлхий дээр жинхэнэ ханхүү нарт дурласан энгийн бүсгүйчүүд цөөнгүй байдаг талаар AdMe.ru мэдээлжээ. 

 

Норвегийн хатан хаан ирээдүйн нөхөотэйгээ 9 жил нууцаар уулзжээ

 

 

Норвегийн хааны гэргий Харальда Соня энгийн нэгэн худалдаачны гэр бүлд төржээ.  Гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлэх ёстой байсан бүсгүй сайн оёж сурсан бөгөөд хувцасны дизайнер болохоор төлөвлөж байсан гэнэ. Харин Харальдтай танилцснаар загвар зохион бүтээгч биш хатан хаан болчих нь тэр.

 

Бүсгүй 22 настайдаа ханхүүтэй танилцжээ. Тэд есөн жил нууцаар уулзалдаж, гэрийнхэн нь эгэл бор амьдралтай бүсгүйг хүлээн зөвшөөрөөгүй тул гэрлэх зөвшөөрөл авч чадахгүй байсан гэдэг. 

 

Улмаар Харальд "эсвэл гэрлэлтийг зөвшөөр эсвэл хаан ширээнээс татгалзана" гэж гэр бүлдээ тулгажээ. Норвегийн хааны гэр бүлд өөр угсаа залгамжлагч байгаагүй тул тэдний гэрлэлтийг зөвшөөрөхөөс аргагүй болсон гэнэ.

 

Өрх толгойлсон бүсгүй угсаа залгамжлагч ханхүүгийн сэтгэлийг татжээ 

 

 

Норвегийн хааны хүү Хокон мөн л эцгийнхээ адилаар эгэл нэгнийг сонгосон байна. Угсаа залгамжилсан ханхүү Хокон ирээдүйн эхнэртэйгээ хөгжмийн фестивалийн үеэр танилцжээ. Метте-Марит ханхүүгийн сэтгэлийг ихээхэн татаж бүсгүйг зөөгч хийдэг, ганц бие ээж гэдгийг үл харгалзан ханхүү түүнтэй гэрлэхээр шийдсэн байна. 

 

Аяга хамт угаагаад л "гүнж"

 

 

Бельгийн гүнж Клэр бизнесмений гэр бүлд төрсөн, боловсрол сайтай, геодезийн мэргэжилтэй аж. Тэрбээр ирээдүйн нөхөр ханхүү Лорантай үдэшлэгийн үеэр аяга таваг угаахад нь туслан танилцаж байжээ.

 

Хэлтэй бол ...

 

 

Шведийн хааны гэргий Сильвия ирээдүйн нөхөртэйгээ Германд болсон Олимпийн наадмын үеэр танилцжээ. Бүсгүй таван хэлээр ярьдаг, хөтөч орчуулагчаар ажиллаж байсан бөгөөд тэр үед Карл XVI Густав Германд албан ёсны айлчлал хийж байсан гэнэ. 

 

Реалити шоуны од хааны гэр бүлд багтсан нь 

 

 

Шведийн хааны гэр бүлийн өөр нэгэн гишүүн болох Карл Филиппийг олон жилийн туршид дэлхийн хамгийн хүсэмжит гоонь эрийн нэгээр хэвлэлийнхэн нэрлэж байв. Харин түүний сэтгэл зүрхийг София гэх реалити шоуны оролцогч, загвар өмсөгч эзэмдсэн байна. 

 

Гэхдээ тэдний гэрлэлтийг хааны гэр бүл тийм ч амар дэмжсэнгүй. Хааны гэр бүлийнхэн эрчүүдэд зориулсан сэтгүүлүүдэд нүцгэн зураг авахуулдаг бүсгүйг гэр бүлдээ багтаахыг хүсээгүй ч эцсийн мөчид зөвшөөрсөн гэдэг. 

 

Медалийн төлөө ирээд ... 

 

 

ӨАБНУ-ын усанд сэлэлтийн аварга Шарлен Уиттсток нөхөрт гарахаасаа өмнө спортын алдартан байсны дээр Олимпийн наадамд ч оролцож байж. Тэрбээр спортын тэмцээний үеэр ирээдүйн нөхөр II  Альберт ханхүүтэй танилцсан бөгөөд 11 жилийн дараа Монакогийн хатан хааны титэм хүртжээ.

 

Яг кино шиг

 

 

Данийн угсаа залгамжилсан ханхүү Фредерик ирээдүйн эхнэртэйгээ Австралид Олимп үзэхээр ирсэн үедээ танилцжээ. Тэд Австралийн нэгэн бааранд танилцсан бөгөөд Фредерик хаан угсааных гэдгээ Мэригээс нууж, мөн гурван жилийн туршид хайртай бүсгүйтэйгээ уулзахаар Австрали руу нисдэг байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Испанийн хаан хатан 2 сайхан хосууд байдаг бас
2019-10-21