ФОТО: НҮБ-ын төгөл байгууллаа
2019-10-18

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм 1945 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд 10 дугаар сарын 24-ний өдрийг 1948 оноос эхлэн НҮБ-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ. Энэ жил НҮБ байгуулагдсаны 74 жилийн ой тохиож байна.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газраас энэ өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, НҮБ-ын төгөлийг байгууллаа.

 

“Ирээдүйн төлөө нэг мод” уриан дор төгөл байгуулсан арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон манай улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, НҮБ болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

 

 

НҮБ-ын өдрийн хүрээнд 10 дугаар сарын 19-ний өдөр НҮБ-ын байранд Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах юм байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин