Д.Эрдэнэбат: Хураамжийн ханшийг өсгөх нэрийн дор залилан хийхийг дэмжихгүй
2019-10-18

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараагаар нь Улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцлээ. Химийн хортой болон аюултай бодисын тусгай зөвшөөрлийг жилд дунджаар 250 гаруй аж ахуй нэгж авдаг 600 сая орчим төгрөгийг төсөвт төвлөрүүлдэг байна. Тэмдэгтийн хураамжийг тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгж төлдөг байна. 

 

Химийн хортой болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл 3 сая орчим төгрөг байдаг байна. Тиймээс тэмдэгтийн хураамжийн дээд, доод хязгаарыг өөрчилж, 50 мянганаас 20 сая төгрөг болгох төсөл оруулж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

 

-Химийн хорт бодист зарчмын зөрөө байхгүй. Яагаад нэг хэсэг нь 50 мянган, нөгөө хэсэг нь 20 сая төгрөгийн хураамж төлдөг вэ?  Уг нь хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1.2 сая сая 2 сая төгрөг болсон  байжээ. Одоо доод хязгаарыг 50 мянган төгрөг болгож бууруулаад, дээд хязгаарыг 20 сая хүртэл өндөр болгоно гэж юу яриад байгаа юм бэ? Тиймээс өсгөсөн нэрийн дор залилангийн шинжтэй тоо орж ирж байгааг дэмжихгүй. Дээд тал нь 20 сая байхад доод тал нь 10 сая байж болно. Гэтэл яагаад доод хязгаар нь 1.2 сая байсныг 50 мянган төгрөг болгочихсон бэ? 

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: 

 

-Үүнд залилангийн шинжтэй зүйл байхгүй. Батлагдаж байгаа хуулиараа нэг тонн хүртэл экспортлоход  1.2 сая гэж байгаа юм. Өмнө нь 200 тонноос дээш 3 сая төгрөгийн хураамж төлдөг байсан. Одоо 20 сая төгрөгийн хураамж төлдөг болж байгаа гэлээ. Харин гишүүн Д.Эрдэнэбат "Энэ чинь залилан мөн байна. Үүнд тоо хэмжээ хамаарахгүй. Бага хураамжийг аваад явна" гэсэн юм. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн Улсын тэмдэгтийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй. Тиймээс хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Bat:
mongol ulsiig mongogui gesen novshdoo
2019-10-20
ZOCHIN:
ER N BOL DUHNUUDIIG DAHIN BUU SONGO.
2019-10-19
Ц.Нямдорж: УИХ-ын гишүүд нь яргалсан хүмүүсийг өмөөрөөд байгааг гайхаж байна
2019-10-19