Монгол Улс “Саарал жагсаалт”-д орлоо
2019-10-20

 

Парис хотноо болсон ФАТФ-ын ээлжит хурал хурлаар дэлхийн улс орнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлын талаар хэлэлцлээ. Энэ хурлаар манай улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй хэвээр байна гэж дүгнэж, “саарал жагсаалт”-д багтаагаад байна.

 

Манай улсын хувьд банк бус санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй, эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй, мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллаагүй. Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байна зэрэг шалтгаанаар дээрх жагсаалтад оржээ.

 

“Саарал жагсаалт”-д Монголоос гадна шинээр Исланд, Зимбабве улсыг оруулахаар шийдвэрлэж, харин Этиоф, Шри Ланка,Тунис улсуудыг эрсдэлтэй жагсаалтаас хассан байна. FATF-аас гаргасан албан мэдэгдэлд “Эдгээр орнууд нь FATF-ийн зөвлөмжийг биелүүлж, дутагдлаа арилгах төлөвлөгөө боловсруулсан. Энэхүү төлөвлөгөөг биелүүлэх улс төрийн өндөр түвшний амлалтыг нь хүндэтгэж байгаа” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

“Саарал жагсаалт”-д орсноор дэлхийн улс орнууд руу иргэд мөнгөн гуйвуулга хийх, Европын оронд ажиллах виз хүсэх, олон улсын картаа гадаадад ашиглах, аялах, гаднаас мөнгө хүлээн авах, шилжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, бизнесийн харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж ажиглагчидд дүгнэж байгаа. Харин зарим  эх сурвалжаар “Монгол Улсын талаар гарсан ажлын төлөвлөгөөтэй холбогдуулан Монгол Улсын эсрэг ямар нэгэн санхүүгийн хориг арга хэмжээ авагдахгүй, олон улсын төлбөр тооцоонд ямар нэгэн саад тотгор учрахгүй юм” гэсэн мэдээлэл байна.

 

Монгол Улс “санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдэд  хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх зэрэг 40 гаруй ажлуудыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэснээр “Саарал жагсаалт”-аас гарах нөхцөл бүрдэх гэнэ.

 

Манай  өмнө нь 2013 онд FATF-ын "саарал жагсаалт"-д орж, 2014 онд жагсаалтаас гарч байсан байна. 

Э.Сонор

 

 

Shuud.mn
Сонин хачин
Nsj:
SAARAL JAGSAALT ENE TER BAIDAG N BAS YAMAI DA. TENEG PISDANUUD
2019-10-20
СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРОО Л БИЗ. ЮУНДАА СҮРЖИГНЭСЭН ЮМ БЭ. МАТРУУД ЧИНЬ ӨӨРСДИЙГӨӨ ХОЙД МӨСӨН ТУЙЛД ИРСЭНЭЭ МЭДДЭГГҮЙ ГЭСЭН Ш ДЭЭ. МАНАЙ ТЭНЭГҮҮД ТЭГЭЭД ТЭНЭГТЭЭД БАЙЖ Л БАЙГ Л ДЭЭ. МОНГОЛЧУУДААС ХЭД НЬ ГАДААДАД ЯВЖ ТООЦОО ХИЙДЭГ Ч ЮМ БЭ ДЭЭ. ТЭТГЭВЭРИЙНХЭН,ТӨСВИЙНХӨН ҮХСЭНИЙХ НЬ ГАДААДАД ЯВАХ БАЙТУГАЙ ГЭР АЖЛЫН ХООРОНД САЖИЛЖ БАРЖ БАЙНА. АВИЛГАЧИДЫГ НАМ ХАТААХ ХЭРЭГТЭЙ
2019-10-20