Ажлын хэсэг иргэдийн гомдлыг газар дээр нь шийдвэрлэж байна
2019-10-20

Ховд аймгийн иргэд, олон нийттэй уулзалт, ярилцлага хийж, "Танай аймагт" соён гэгээрүүлэх өдөрлөгийг зохион байгуулах үеэр иргэдээс олон тооны санал, гомдол, мэдээлэл гарсан бөгөөд тэдгээрийн нэг нь дулааны шугам солихтой холбоотой гомдол байв.

 

Өндөр настан А орон сууцных нь дулааны шугамыг солихдоо шинийг тавилгүй, хуучныг нь буцаан булж, оршин суугчдыг хууран мэхэлж байна, мөн шугамыг дулаалан хучаагүй, хавтан тавихгүй байгааг аймгийн холбогдох албан тушаалтнууд хянахгүй байна гэж гомдол хэлэв. Тэрээр АТГ-ын ажилтнуудыг дулааны шугам сольж байгаа газарт хамт очиж, яг одоо болж буй нөхцөл байдалтай биечлэн танилцахыг хүссэн юм.

 

 

Энэ дагуу АТГ-ын ажлын хэсгээс Цамбагарав багийн нутаг дэвсгэрт тавигдаж байгаа дулааны 1.5 км магистрал шугамын ажилтай танилцлаа. Улмаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Эрдэнэчулуунд иргэдийн эрх ашгийг зөрчсөн байж болзошгүй гомдлыг уламжилж, зохих хяналтаа хатуу тогтоон ажиллахыг анхааруулав.

 

 

Аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас дулааны шугам солих ажлыг гүйцэтгэж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналтаа улам сайжруулж, 100 метр тутамд акт үйлдэн танилцаж байхаар шийдвэрлээд ажлын гүйцэтгэл, үр дүнгийн талаар иргэнд болон АТГ-ын ажлын хэсэгт эргэн мэдэгдэхээр боллоо.

Эх сурвалж: АТГ

Shuud.mn
Сонин хачин