УИХ-ын төлөөлөгчид ОУПХ-ны 141 дүгээр ассамблейд оролцов
2019-10-20

Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, Олон улсын парламентын холбооны (ОУПХ) Энх тайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Оюундарь, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Ардчилал хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны гишүүн Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар Бүгд Найрамдах Серби Улсын нийслэл Белград хотноо 2019 оны 10 сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ОУПХ-ны 141 дүгээр Ассамблей болон салбар хуралдаануудад оролцлоо.

 

 

ОУПХ үүсэн байгуулагдсаны 130 жилийн ой тохиосон энэ удаагийн Ассамблей “Олон улсын эрх зүйг бэхжүүлэх нь: Парламентын үүрэг, арга механизм ба бүс нутгийн хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмэр” ерөнхий сэдвээр Нэгдсэн хэлэлцүүлэг явуулж, холбогдох болон нэмэлт салбар хуралдаануудаар дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.  

 

Ассамблейд дэлхийн 138 орны 1821 төлөөлөгчид оролцсоны дотор парламентын дарга 65, дэд дарга 56, парламентын гишүүд 770 байсан ба олон улсын байгууллагууд болон ажиглагчдыг төлөөлсөн 34 улсын 100 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа.  

Эх сурвалж: Parliament.mn

 

Shuud.mn
Сонин хачин
pasport deeree shtamp daruulj busdad gahuulah gej yavdag um baih daa. end yavaad yamar ur dun garah ve. hairan tatvariin mongo.ulsiin mongoor gazar uzehe shunalaas oor bodol baihgui humuus bna
2019-10-21
таарсан тар шуудайнууд байна даа
2019-10-21
Bugd hulgaichid ichmeer
2019-10-21
Ард тумнийг татвараар дарамталж цахилгаан дулааны унэ нэмж дарамтлагсад ашиггуй гадаадад зугаацахаа болих хэрэгтэй
2019-10-20
зочин:
Энэ Саранчимэг гадаад арга хэмжээ болгонд яавж байх юмаа хэр ур дунтэй байдаг юм болоо яамрч ашиггуй менге урсэн хэрэггуй хумуусийг яавуулахгуй байж тесвийн хэдэн тегрегее хэмнэж болдоггуй юм уу
2019-10-20
Хүзүүгүй авгайд:
Хүзүүгүй байж эрээн мяраан бөмбөлөгтэй юм бүү өмс,
2019-10-20