НӨАТ: 10 сая төгрөгийн хоёр азтан тодорчээ
                        
НӨАТ-ын урамшууллын 10-р сарын сугалааны тохирол өнгөрсөн ням гарагт болж, 10 сая төгрөгийн азтан хоёр, 5 сая төгрөгийн 22 азтан тодорлоо. Энэ удаагийн тохирлоор:
- 30 мянган төгрөгт 24033 баримт
 - 100 мянган төгрөгт 2342 баримт
 - 1 сая төгрөгт 261 баримт
 - 5 сая төгрөгт 22 баримт
 - 10 сая төгрөгт 2 баримт тус тус тохирлоо.
 
Харин супер сугалааны тохиролд 80 сая төгрөг хожих байсан ч азтан тодорсонгүй. Энэ оноос сугалааны тохирлын системд өөрчлөлт орсон бөгөөд баримтын сүүлийн
3  орон таарахад 30 мянга
 4  орон таарахад 100 мянга
 5  орон таарахад 1 сая
 6  орон таарахад 5 сая
 7  орон таарахад 10 сая
 8 орон таарахад 50 сая төгрөг хожих боломжтой байжээ. 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ