Яармагийн замд явган зорчигч удирддаг гэрлэн дохио ажиллаж эхэллээ
2019-10-21

Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

 

 

Хөдөлгөөний эрчмээс үл хамааран явган зорчигч байхгүй тохиолдолд ч хориглосон улаан гэрэл асаж хөдөлгөөнийг саатуулдаг байсныг өөрчилж явган зорчигч ирсэн тохиолдолд өөрсдөө асаах боломжтой болж байгаа ба замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж жолооч нар шаардлагагүй зогсолт хийхгүй болж байна.Явган зорчигч гарцаар гарах үедээ товчлуурыг дарж ямар гэрэл асаж байгаагаас шалтгаалан 15-20 секундийн дараа зөвшөөрсөн ногоон гэрэл асаж явган зорчигч нар гарцаар зам хөндлөн гарах боломжтой юм.

 

Жолооч нар үүнээс үл хамааран гэрэл дохионы зохицуулга бүхий явган хүний гарцын орчим хурдаа тохируулж анхаарал болгоомжтой явахыг Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө.

 

Shuud.mn
Сонин хачин