Монголбанкны “арьсаа хамгаалсан” мэдэгдэл
10-21

Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад оров. Гэхдээ нь гутамшиг биш гайхамшиг гэнэ. Үүнийг Засгийн газар, УИХ-ын гишүүд, Монголбанк хэллээ. Зовоод байх зүйл биш, харин ч бидэнд өөрсдийгөө харуулах боломж олдож буй ухааны юм ярьсныг та бүхэн олон нийтийн сүлжээнээс харсан биз.

 

 

Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан Монголбанк мэдэгдэл гаргажээ. Тухайн мэдэгдэлд ФАТФ Монгол Улсыг магтан матсан тухай өгүүлжээ.

 

Мэдэгдэлд:

 

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (Financial Action Task Force буюу ФАТФ)-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах явцын талаар мэдэгдэл гаргалаа.

 

Энэхүү мэдэгдэлд 2017 оны Харилцан үнэлгээний тайлан батлагдаж, хяналтад оруулснаас хойш Монгол Улс холбогдох хууль, тогтоомж журмыг шинэчилж нэвтрүүлснээр олон ахиц дэвшил гарсныг онцолжээ.  Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлаа нэмэгдүүлэх, дутагдлаа засаж сайжруулах  чиглэлээр Монгол Улс ФАТФ болон Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх улс төрийн дээд түвшний хүсэл зоригоо  илэрхийлснийг тэмдэглэсэн байна... гэжээ. Энгийнээр бол “танай улс сайжраагүй...гэхдээ том дарга чинь гуйсан учраас ФАТФ энэ удаа зөөлөн хандлаа” гэж дурджээ. 

 

Цаашлаад төв банкны мэдэгдэлд “...ФАТФ  гишүүддээ хяналтанд оруулсан улс орнуудын эсрэг аливаа хориг арга хэмжээ авахыг шаардаагүй нь гадаад төлбөр тооцоо саатах, төлбөрийн карт хүчингүй болох, гадаад валютын урсгал багасах зэрэг шууд сөрөг нөлөөлөл үүсгэхгүй болохыг харуулж байна.

 

Монгол Улсын эдийн засаг төлөвлөсөн хэмжээндээ өсч, төсөв алдагдалгүй, худалдааны болон төлбөрийн тэнцэл ашигтай гарч гадаад валютын нөөц өсч эдийн засгийн эрсдэл даах чадвар сүүлийн 3 жилд үлэмж сайжраад байна. Монголбанкны зүгээс ФАТФ-ын хяналт нь төлбөр тооцоог зогсоох, санхүүгийн хэвийн зуучлалыг тасалдуулах, эдийн засгийн өсөлт, төгрөгийн тогтвортой байдлыг алдагдуулах нөхцөлийг үүсгэхгүй, үүсч болох нөлөөллийг эдийн засгийн өнөөгийн хүчин чадлаар шийдвэрлэх бүрэн бололцоотойг үүгээр мэдэгдэж байна. Иймд ханшийн богино хугацааны зохиомол савлагаа үүсгэж, зах зээлийг төөрөгдөлд оруулах оролдлого гаргахгүй байхыг анхааруулж байна” хэмээн мэдэгджээ. Өөрсдөө анхааруулга авчихаад хэнд анхааруулаад байгаа юм бэ?! Хоёр жилийн өмнөөс өгсөн анхааруулгыг үл тоож, саарал жагсаалтад орсныхоо дараа хэнийг буруутгах гээд байгаа юм бэ?!

 

Гадаад валютын ханш аль хэдийнэ өссөн. Яг нэг долоо хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 14-ний даваа гаригт Монголбанкны ханшаар ам.доллар 2,670.53 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2,679.03 боллоо. Юань 377.86 төгрөгийн ханштай байсан бол яг одоо 378.48 болжээ. Энэ савлагаа, өсөлт биш үү. Одоо энэ савлагаанд хэнийг буруутгах вэ, ченжүүдийг үү?

 

Энэ Монголбанкны мэдэгдэлд дурдсан богино хугацааны зохиомол савлагаа үүсгэж, зах зээлийг төөрөгдөлд оруулах оролдлого уу. Яагаад ийм увайгүй юм бэ. Ажлаа хийгээгүйнхээ бурууг хэнд тохох гэж оролдоод байгаа юм бэ. Арьсаа хамгаалсан мэдэгдэл гаргаад ард нь буруугүй үлдэнэ гэж байхгүй, Төв банкныхаан. Монголын санхүүгийн салбарыг удирдаж байх ёстой танай байгууллага “саарал жагсаалт”-аар хангалттай дүгнүүллээ. Харин одоо бусдаас бурууг хайх хэрэггүй.


 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За одоо энэ ноход ажиллаа огоод зайлах хэрэгтэй шуу дээ ямар уимны мэдэгдэл гаргадаг юм вэ хийж чаддаг хумуусийг нь тавих хэрэгтэй шуу
2019-10-21
1 am. dollar 8 sharga zah deer 2710 tugrug hurch, ariljaanii bankuud dollar zarahaa bolison.Mongol banknii erunhiilugch Bayartsaihaniig uter turgen zailuulj am.dollariig togtvorjuulah arga hemjeeg darui avah heregtei !!!
2019-10-21
Surtei yum bish shude yagad shuud.mn ingeed baidag yum bol uls turiin shalthaantai l bxda
2019-10-21
Зочин:
МАНгарууд дундаа зөв бодлого хэрэгжшүлж байгаа ганц газар Төв банк шүү дээ тэнэг сайтаа
2019-10-21
Иргэн:
Ханш өсөх суурь шалтгаан байхгүй байхад увайгүй улс төрчдийн мэдэгдлээс болоод зохиомолоор ханш өсөх нь тэгээд зөв үү. Битгий тэнэгтээчээ мндоэгг сайжруулж байж улс төрийн юмаа бичиж бай
2019-10-21
хайяааа:
МОНГОЛ банкны өмхий хошногонуудыг зайлуулах цаг болсон шүү.
2019-10-21
зочин:
Монгол банкны eрөнхийлөгч гэгдэх энэ тэнэгийг зайлуулаач.
2019-10-21
Caruul:
7 khonogt 62 mongoor oorchlogdson baina. AA ya ya aimaar savlasan baina shdee. ha ha ha
2019-10-21
boldoo:
yuan 7 khonogiin dotor 377.86 gaas 378.48 bolj oorchlogdokh ni aimaar sur badruulsan khanshnii savlagaa yu? Chi eruuluu Enerelee?
2019-10-21
ene Enerel gedeg deed bolovsrolgui yum shig baina.:
Ene enerel yuni khansh 7 khonogt 1 togrogoor oorchlogdokhiig savlagaa bolloo gej bichsen baina. ha ha ha. Chi yamar bolovsroltoi khun be? khansh odor bolgon oorchlogddog sh dee. Chi sumandaa ochood malaar khariulaad amidraldaa. 8 skhargiikhan l FATF iin medegdeliig buruugaar ashiglaj maraltiin odoruudeer khanshiig zokhiomloor ikhesgej ashig khiileeshdee. Chi 8 sharkhiikhanaas khariutslaga iini asuuldaa. Chadakhgui ldee. 8 shargiin luivarchid chamaig tooj yarikhchgui.
2019-10-21
mgl:
Bayartsaikhan uneheer chadvar muu hun yum aa. Iim huneer udirduulaad uruudna uu gehees uudluhgui gedeg haragdaad baina. Avch hayaachee.
2019-10-21
санаа:
Монгол банк үргэлжид л хэл аманд орооцолдож байх юм. Үйл ажиллагааны хүрээ нь явган хэрүүл идсэн уусан зүйлд холбогдохоос хол байлтай. Нэг л сайн шүүлгэнд орох цаг нь болж дээ.
2019-10-21
ZOCHIN:
odoo ter helj yrij bgag ni harcharai nowshnuudiig.saaral jagsaaltand orohod hamgiin ih noloolson gazar bol mongol bank oorsdoo.bayrtsaihan ooroo huselteeree ogtsorwol taarna.yaj ichihgui suuld ni iim ym yrij chagaj bnaa
2019-10-21
баабар:
ene goliison bayrtsaihan yag yu hiideg nohor we? mongol banknii eronhiilogch bolgood dollariin hanshiig ogt buulgasangui. ajilaa meddeg nohor uu? meddeggui nohoruu
2019-10-21
sao:
ehleed fatf-iinxaa watchlist report-iig unshchiha enerel, tegvel yag heniigee buruutgahaa medne
2019-10-21