National Geographic: Хүн төрөлхтөн 30 жилийн дараа хүнс, усны хомсдолтой нүүр тулна
10-21

Ойрын 30 жилд ялангуяа Африк, Өмнөд Азид 5 тэрбум орчим хүн "хүнс, цэвэр усны хомсдол"-той нүүр тулна гэж National Geographic сэтгүүл мэдээллээ. Мөн олон сая хүн байгалийн гамшгийн хохирогч болох гэнэ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, одоогоор хөрсний өнгөн давхарга асар хурдтайгаар элэгдэж байгаа бөгөөд сүүлийн 150 жилийн дотор хөдөө аж ахуйн уламжлалт хэв маягийн улмаас  дэлхийн хүнсний 95 хувийг тарьж ургуулдаг "хамгийн үржил шимт хөрсний тал хувь" нь алдагдсан гэнэ.

 

Энэ эрчээрээ цааш үргэлжилвэл 60 жилийн дараа хөрсний өнгөн давхарга нэг мөр устана гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгч Мария-Елена Семедо өгүүлжээ. 

 

Хөрсний өнгөн давхаргыг хамгаалж үлдэх арга сэдсэн байлаа ч шавж ихээр устаж байгаа тул энэ арга төдийлөн үр ашгаа өгөхгүй гэж эрдэмтэд үзэж байна. Эрдэмтдийн тооцоолсноор  шавжнуудын бараг бүхий л төрөл ойрын 100 жилд устах гэнэ. Хангалттай хэмжээний шавж байхгүй бол шувуудын үржил ч асар хурдтайгаар буурах аж. 

 

Түүнчлэн хүн төрөлхтний "чанар" ч улам муудаж байгаа бөгөөд хүмүүс  олон мянган жилийн өмнө амьдарч байсан өвөг дээдсээсээ ч сул дорой, тэнэг болж байгаа хэмээн эрдэмтэд үзжээ. Өдгөө хүмүүсийн генид үр удамдаа дамжуулдаг 10 мянга хүртэлх мутаци агуулагдаж байгаа бөгөөд үеэс үед энэ мутацийн тоо улам л нэмэгдэж байгаа гэнэ. Мөн энэ мутациуд хүний цаашдын хөгжилд огт сайн зүйл авчирдаггүй бөгөөд хүний геномын энэхүү системтэй задралыг зогсоох ямар ч арга байхгүй гэж эрдэмтэд үзжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
teneg gedeg unen
2019-10-21