Газар өмчлөлийг эрчимжүүлэх ажил эхэлжээ
2019-10-21

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 10 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд газар өмчлөлийн ажлыг идэвхжүүлж байгаа тухайгаа өнөөдөр (2019.10.21) мэдээллээ. 2008 оны газрын хуулиар иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон. Гэтэл иргэд энэ хуулийг мэдэхгүй, газар өмчлөх эрхээ эдэлж чадахгүй байна. Тиймээс газар өмчлөлийн хуулийг сурталчлахаар газрын мэргэжилтнүүд нийслэлийн 195 хороонд ажиллаж буй аж.

 

Орон сууцанд амьдардаг иргэд ч газар өмчлөх эрхтэй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 199 196 иргэн газраа өмчилжээ.

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин
Овгор:
Сонгуулийнхаа мөнгийг олох ажил эхлэлээ.
2019-10-22