Д.Эрдэнэбат: Зууханд, иргэдэд буруугаа үүрүүлж болохгүй
2019-10-21

 

УИХ дахь АН-ын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг болох сайжруулсан шахмал түлшний асуудлыг хэлэлцэв. Тус бүлгийн зөвлөлийн хуралдаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон мэргэжилтнүүд оролцож, гишүүдийн асуултад хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Шахмал түлшинд маш их мөнгө хуваарилагдсан. Тэр мөнгийг хулгайлсан хүмүүсийн балгаар хүний амь эрсдэж байна. Хөрөнгө зарцуулалттай холбоотой албан тушаалтнууд мэдээлэл өгөхийг шаардаж байна. Албан тушаалтнуудыг хүн амины хэрэг хийсэн гэдгээр нь жилийн дараа шоронд явуулна. Хариуцлагаас мултарна гэж байхгүй. Өнөөдөр долоон хүний амь хохирч, хэдэн зуун хүний эрүүл мэндийг хохироосон хүмүүст жилийн дараа хариуцлага тооцно. Тиймээс бодолтой байгаарай. Хэн нэгэн даргыг хамгаалах юм бол өөрсдийн чинь толгой дээр бууна гэдгийг сануулъя. Бид хариуцлага тооцдог нам шүү.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө бүх төрлийн судалгаа, шинжилгээ хийсэн байх ёстой. Зууханд, иргэдэд буруугаа үүрүүлж болохгүй. Одоо бол ниргэсэн хойно нь хашгирахтай адил зүйл болж байна. Тиймээс хариуцлага яригдах ёстой. Энэ асуудлыг улс төрийн хонжоо харсан байдлаар хандаж болохгүй. Өвөл болоход ямар эрсдэл биднийг хүлээж байгааг бид нэгдэж ярих ёстой. Өглөө болгон иргэддээ мэдээлэл өгмөөр байна.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч  Ж.Батбаясгалан:

 

- Гэр хорооллын иргэдийн бараг 99 хувьд буюу 174 мянган айл өрхийг сайжруулсан зууханд шилжүүлсэн байсан. Харамсалтай нь айл өрхийн 65 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй зуухтай байна. Түлшний уутан дээр ханын пийшин болохгүй гэж бичихээс илүүтэй үндэсний хорооноос айл бүрээр орж мэдээлэл өгсөн.

 

 УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Сайжруулсан түлшийг хэрэглэхэд ханан пийшин болохгүй, цооролттой зуух болохгүй гэсэн анхааруулга алга. Уутан дээр нь бүх төрлийн зуух ашиглаж болно гэсэн байгаа. Уутаа өөрчилж, залруулахгүй юм уу. Иргэдэд буруу өгч болохгүй. Нөхөн олговорыг яаралтай шийд. Угаарт хордсон иргэдийн эрүүл мэндэд ямар ч өөрчлөлт гараагүй гэдэгт би итгэхгүй. Дотор эрхтэнүүдийн хордлого, тэндээс үүсэх эмгэг урт хугацаанд гарна. Алдаа гаргасан бол уучлалт гуйгаач.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:

 

-Борлуулалтын бүх цэгт мэдээллийн самбар байрлуулсан байгаа. Айл өрхүүдийг зуухаа шийдэх болон дээр нь угаарын хийн мэдрэгчээр хангах шийдвэрийг Засгийн газраас гарган ажиллаж байгаа. Арваннэгдүгээр сарын 1-ний дотор шийднэ. Эхний ээлжинд зургаан дүүргийн галлагаагаа шийдсэн айл өрхүүдэд угаар мэдрэгч нийлүүлнэ.

 

Ийнхүү АН-ын зөвлөлийн хурлаар сайжруулсан түлшийг хэрэглэх талаар зөвлөгөөг иргэдэд өдөр бүр хүргэх, иргэдийн аюулгүй байдал, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарахыг холбогдох хүмүүст үүрэг болголов.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
АН ын хоёр гахай нийлчихэж ёстой бүтэхгүй новшнууд
2019-10-22
Пурэвдож гэсэн эруугийн елемент ажил хийсэн хунийг занадаг аан. Урьд нь хийсэн хэргийг нь еерт нь ууруулээч
2019-10-21
энэ одоо болилдоо
2019-10-21
Үнэн үг:
Угаараас илүү авто осол гэж хэдэн зуугаар нь хүний амь нас авч одоод байхад яагаад дуу хоолойгоо гаргахгүй байна.
2019-10-21
irgen:
АН-ынхан өөрсдөө засаглаж байхдаа мөнгө идэж, үрэн таран хийхээс өөр юу ч хийгээгүй байж, одоо утаа багасч, одоогийн засгийн газар ажил хийсэн шиг хийж буйд атаархан боож үхэх гэж байхын. Цагаан толгойтой өвгөн нь хотын мээр байхдаа өөрийн хүүхэддээ улсын мөнгө идэж өгсөнөөс утааны эсрэг ямар ч ажил хийгээгүй дэ.
2019-10-21
Хүрэлсүх огцор
2019-10-21
eneg 2 darvaisan yum omno jiluuded tor barij bhdaa. utaagaa bagasgahaar iim ajil hiij bhgui yasan yum, oorsdoo bas hede zuun ter bumiig huvaaj idee l biz dee
2019-10-21