Красноярск мужид гашуудал зарлалаа
2019-10-21

Красноярск мужид 10 дугаар сарын 21-ний өдрийг тус мужид далан сүйдсний улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх гашуудлын өдөр болгон зарлажээ.

 

Известия агентлагийн мэдээлснээр Красноярск мужийн захирагч Александр Усс Курагинск дэх далан сэтэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн даваа гаригийг гашуудлын өдөр болгон зарласан бөгөөд энэ өдөр мужийн бүхий л хот, суурингуудад төрийн далбааг бөхийлгөх юм байна.

 

Аравдугаар сарын 19-нд шилжих шөнө Красноярск мужийн өмнөд хэсэг дэх Щетинкино суурингйин ойролцоо Сейба гол дээрх алт олборлох хэсгийн далан эвдэрч, улмаар уурхайн хоёр түр сууц давалгаанд өртөн сүйрч, 15 хүн амиа алдан, 14 хүн гэмтэж бэртжээ. Эмгэнэлт явдлын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр нэг сая рублийн тусламж олгохоор болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эмгэнэл илэрхийлж байна
2019-10-24
Харамсалтай зүйл тохиолджээ
2019-10-24