Өөрийгөө "бурхан" гэж зарласан улстөрчид эрүүгийн хэрэг үүсгэжээ
2019-10-21

 

Саяхан өөрийгөө "дэлхийн бурхан" хэмээн зарласан,  2011 болон 2017 онуудад Киргизийн Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшиж байсан улстөрч Арстанбек Абдылдаевын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. 

 

Энэ талаар Бишкекийн Дотоод хэргийн ерөнхий газраас авсан эх сурвалжтайгаар Интерфакс мэдээлсэн бөгөөд улстөрчийг экстремизмийн хэрэгт сэжиглэн хэрэг үүсгэсэн байна. 

 

Хэрэг үүсгэх болсон шалтгаан нь тэрбээр нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө бурхан хэмээн зарласан төдийгүй 2020 онд огторгуйн ерөнхийлөгч болно хэмээн мэдэгдсэнтэй холбоотой гэнэ. Энэ мэдэгдэл нь арьс өнгө, угсаатан, үндэстэн, шашнаар ялгаварлан гадуурхсан, бүс нутаг хоорондын дайсагналыг агуулсан эсэхэд шинжээчид шалгалт хийж байгаа аж. Шашин судлал болон хэл шинжлэлийн шинжилгээний дүнгээр хуульзүйн үнэлэлт дүгнэлт өгөх юм байна. 

 

Абдылдаев 2011 болон 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан. Өнөөгийн эрх баригчдын эсрэг сөрөг хүчин болдог бөгөөд түүнийг дэмжигчид "эрх мэдлийг энхийн замаар шилжүүлэх"-ийг Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековоос удаа дараа шаардаж байв.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бас нэг сэтгэл мэдрэлийн өвчтэй новш байна. Хаа сайгүй иймэрхүү хүн дүрстэй адгуус шиг оронцгууд байх .маа.
2019-10-22
Хаа газар нэг иймэрхүү мэдрэлийн өвчтэй хүмүүс байх юм даа
2019-10-22
hi:
тангарагаа биелүүлээгүй их хурлын гишүүдэд иймэрхүү хариуцлага тооцох юмсан, чадахгүй зүйлээ амлаж ард түмнийг хуурч гишүүн болсон гээд
2019-10-21