Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг III хэлэлцүүлэгт оруулна
2019-10-21

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Тус бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах асуудлаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд Ерөнхийлөгч хориг тавьсан. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан байгаа хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт өөрчлөлт орох уу?

 

-Хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссан. Гуравдугаар хэлэлцүүлэг хийж байгаа тохиолдолд хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан зарим саналыг гишүүдийн 3/2-оор дэмжигдвэл оруулж болно гэсэн заалтыг журмын хуульд орсон байгаа. 

 

-АН-ын зөвлөлийн зүгээс тодорхой санал тавьж байгаа юу?

 

-АН-аас тавьж байгаа Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн холимог тогтолцоог тусгаж өгөх, Ерөнхий сайдыг УИХ-аас томилж, бусад сайдуудыг гаднаас томилно гэсэн саналуудыг хэлэлцэж байгаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Энхбаярын дагуулж ирсэн гай энэ балиар авгай шоронгийн ажилчин гэнэт их хуралд орж ирсэн одоо хумуусийн толгой эргуулээд явж байна энхбаярын намд энэ мэтийн огт боловсролгуй хэдэн хун байдаг вэ
2019-10-21
Дөнгөж сая З.Баянсэлэнгийг цагдан хорих 461 дүгээр анги руу ачиж явсан байна.
2019-10-21
Энхбаярын дагуулж ирсэн гай энэ балиар авгай шоронгийн ажилчин гэнэт их хуралд орж ирсэн одоо хумуусийн толгой эргуулээд явж байна энхбаярын намд энэ мэтийн огт боловсролгуй хэдэн хун байдаг вэ
иргэн:
АНын саналуудыг хүлээн аваад бушуухан батлаач
2019-10-21