Хуулийн байгууллагууд шахмал түлшний асуудлаар мэдээлэл хийнэ
2019-10-22

10.00 цагт НЭМҮТ-д “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийн нээлт болно. Утас: 91919617

 

10.00 цагт “Пума” зочид буудалд “Форум Ази” олон улсын байгууллагаас уул уурхайгаас үүдэлтэй байгалийн доройтол, хүний эрхийн асуудлаарх тайлангийн хурал зохион байгуулна.

 

11.00 цагт Засгийн газрын XI байранд Төрийн албаны зөвлөлөөс ирэх сард зохион байгуулах Төрийн албаны ерөнхий  шалгалтын талаар мэдээлнэ.

 

11.00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Б танхимд “Нийслэлийн Тэргүүний өрх”ийг шалгаруулах арга хэмжээ болно. Утас 11-325044

 

11.00 цагт “Туушин” зочид буудалд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь" сэдэвт бодлогын судалгааны тайланг танилцуулна.

 

11.30 цагт ЦЕГ-ын ХМТ-ийн "Мэдээллийн танхим" /НЦУГ-ын 108 тоот/-д ЦЕГ, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлаас "Шахмал түлш"-тэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. 

 

12.00 цагт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт хавдар, эрт үeийн тархины бүх төрлийн эмгэг илрүүлэх MRI аппарат ашиглалтад хүлээн авна.

Shuud.mn
Сонин хачин