Цахилгаан тогоо залгаж орхисноос гал гарчээ
2019-10-22
Гэрэл зургийг MPA.mn

 

Цахилгаан тогоогоо залгаж орхисноос гал түймэр гарчээ.

 

Тодруулбал "Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байранд гал гарч байна" гэсэн дуудлага 2019.10.21-ний өдрийн 14:00 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу  тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 14:02 цагт очиж цахилгаан тогоо залгаж орхисон байсныг зөөврийн ус ашиглан унтраасан байна. 

 

Галаас иргэн Т /83 настай, эрэгтэй/ Т /22 настай, эрэгтэй/ аварч гарган Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгчээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин