Япон: Хаан ширээнд залах ёслолд 147 сая ам.доллар зарцуулжээ
2019-10-22

 

Японы Засгийн газар шинэ хаан Нарухито хаан ширээнд суух ёслолд зориулан 16 тэрбум иен буюу 147 сая гаруй ам.доллар зарцуулжээ. Энэ нь түүний эцэг Акихито хаан ширээнд суухтай холбоотойгоор 1990 онд зохион байгуулсан арга хэмжээний зардлаас 30 хувь их дүн гэж NHK мэдээлсэн байна. 

 

Шинэ хааныг залах ёслолд зориулсан зардлуудын гол хэсэг нь ёслолд оролцохоор ирсэн гадаадын зочдыг Токиод байрлуулахтай холбоотой гэнэ.  Мягмар гаригт болох ёслолд 174 орны 400 төлөөлөгч уригджээ. 

 

Түүнчлэн ёслолын зардлын ихэнх хэсэг нь аюулгүй байдлыг хангахад зарцуулагдсан байна. Ёслолын аюулгүй байдлыг хангахын тулд Японы өнцөг булан бүрээс 26 мянган цагдаагийн албан хаагчийг авчиржээ. Нийслэлийн нисэх буудлууд дээр аюулгүй байдлын онцгой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бол хааны ордон байрлах бүсэд өндөржүүлсэн бэлэн байдалтай харуулууд, харуулын постуудыг байршуулсан байна.

 

Өнөөдөр болох гол ёслол хааны ордны "Нарсан танхим"-д болох юм. Гадаадын зочдоос гадна Японы нийгмийн бүхий л давхаргын төлөөлөгчид болох 1,6 мянган зочин ёслолд оролцох аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин