Ц.Сандуй нарын шүүх хурал хойшиллоо
10-22
Гэрэл зургийг MPA.mn

 

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэгт буруутгагдсан А.Ганбаатар, Ц.Сандуй нарын шүүх хуралдаан өнөөдөр /2019.10.28/ Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.30 цагт эхэлсэн. Гэвч шүүгдэгч А.Ганбаатарын гурван өмгөөлөгч орон нутагт шүүх хурал давхацсан шалтгаанаар ирээгүй тул шүүх хуралдаан хойшиллоо. 

 

Тодруулбал шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн, Ариунболд , Э.Хашчулуун нар Дунд говь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай тул А.Ганбаатарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 31 –ны өдрийн 08:30 минутад хийхээр товлосон байна.

 

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Баянсэлэнгийн аваачаад хийчдэг, бусадыг нь бардагүй Монголын шүүх ИЧИГ ИЧИГ
2019-10-22
Mongoliin shvvh iimel bolchihsiimdaa
2019-10-22
Зочин:
Өнөөдөр 2019.10.28 биш 2019.10.22 биз дээ, юу бичээд байна вэ бүр ойлгосонгүй.
2019-10-22
Энэ ШҮҮГЧ нар ямар нэгэн асуудалтай болоод л хойшлуулж байгаа үгүй нэг жирийн эмэгтэй 10.000 төгрөг хулгайлсан бол үгүй мөн сүржин хурлыг хийж байгаа даа. Шүүгч нар үгээрээ биш үйлдлээрээ маш их булхай шударга бус үйлдэл хийдэг хүмүүс байдаг.
2019-10-22
Сюй Шү Жан:
Авлигачин хулгайчууд хурал хойшлуулдаг дархан аргатай болжээ.Энд хуулийн цоорхой яваад байна.
2019-10-22